Дэлхийн нэр хүндтэй ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ

Дэлхийн олон орны иргэд оролцсон ерөнхийлөгч нарын талаар санал асуулгыг олон улсын “Галлуп” байгууллага явуулжээ. Энэ үеэр Доналд Трампыг олонд танигдсан ерөнхийлөгчөөр нэрлэсэн бол Владимир Путиныг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн нэр алдар нь өөрчлөгдөөгүй ганц улстөрч гэв. Олон улсын энэ байгууллагаас  олны танил, алдартай улстөрчийг тодруулах зорилгоор 46 оронд хийсэн судалгаанд 50 мянга гаруй хүн хамрагджээ.  Судалгаагаар Владимир Путин 84,  Доналд Трамп 89 оноо авснаар олны танил ерөнхийлөгчийн байр сууриа хадгалсаар байгаа аж. Тэднээс 77 оноогоор Германы канцлер Ангела Меркель, пап лам Франциско 76, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон 73 оноогоор шилдэг таван улстөрчид багтсан байна. Харин олны танил биш улстөрчөөр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару, Ираны ерөнхийлөгч Хасан Рохани нарыг нэрлэжээ. Харин Владимир Путины нэр хүндийг олон оронд өндрөөр үнэлдэг байна. Тухайлбал, Казахстанд түүний нэр хүнд 86 хувь, Серб 85, Армен 80 хувь байна. Харин Иордан, Финланд, Өмнөд Солонгост сөргөөр үнэлдэг гэж судалгаагаар гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2020-02-14 11:17:55
    Bugdeeree sain udirdagchid yum bna
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Ochir 2020-02-14 08:18:21
    Putin shig eh ironic eruhiilugch oiriin 10 20n jildee garah gui baih
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-14 05:24:40
    Монголчуудад нэн дургүй хүн. Оросын Монголд зарласан (60-70%) худалдааны дайн шиг харгис дайныг өөр ямар ч улсууд зарлаж байгаагүй.
    162.158.92.157
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2020-02-14 01:20:05
    Трамп яг юугаараа танигдсан юм бол доо. Мунхаг, хөгшин зөнөг, их гүрний дээрэнгүй ерөнхийлөгч гэдгээрээ танигдсан байх.Путинтэй харьцуулах сайн удирдагч лав биш...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах