Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн. Түүний ажлыг Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шижир хүлээн авахаар болсон байна. Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг.
Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан аж. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Ө.Шижир нь АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн юм.
О.ОНОН