Ш.Раднаасэд: Энэ компаниуд санхүүжилтэд заавал багтана шүү

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл зарим УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээрээ далайлган ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийг өөрийн нэр заасан компанидаа авч өгсөн талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ.

Хуулиар биш юм гэхэд ёс суртахууны шийтгэл хүлээх хэмжээний энэ таагүй үйлдлийн дүнд өнөөдөр Монгол Улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжил ямархуу хэмжээнд байгааг та бид харж байна.

Ганцхан жишээ дурдахад дэлхийг хямрааж байгаа аймшигт тахал болох шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэх амны хаалт буюу маск хангалттай үйлдвэрлэчих боломж манайд алга. Энэ бол ЖДҮ-ийг дэмжих төрийн дэмжлэгийг замаас нь шомбодсон түшээдийн гай юм.

Энэ удаад бид УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлтэй хэрхэн холбогддогийг та бүхэнд хүргэе.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ.

Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг аж.

Харин “хөшигний ард” бол байдал өөрөөр өрнөжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Сэлши үүр” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК-ийн нэрийг өгч “Энэ компаниудыг онцгой анхаараарай” хэмээн сануулж байжээ.

Тийм учраас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг 2018 оны хаврын сонгон шалгаруулалтын А-88 дугаар тушаал гарахаас өмнө Төрийн ордонд ажлаар явж байхдаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн өрөөнд орж уулзжээ. Тэрээр сайдынхаа нэрийг нь өгсөн гурван компанийн талаар эрхэм гишүүнээс тодруулахаар орсон байна. Тэгэхэд нь Ш.Раднаасэд гишүүн “Та яахаараа манай өрөөнд шууд орж ирж байгаа юм бэ. Танай сангийнхан болохгүй байгаа шүү” гэж загнасан байгаа юм. Улмаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг тус сангийн бүртгэлд эрхэм гишүүний “зүтгүүлж” буй нэг компани болох “Дэлгэрбаян говь” ХХК-ийн нэр ЖДҮХС-гийн бүртгэлд буруу орж “Баяндэлгэр говь” гэж бүртгэгдсэн байгаа талаар хэлэхэд “Та нар санаатайгаар худлаа бүртгэсэн шүү. Наад компани чинь “Дэлгэрбаян говь” гэдэг нэртэй юм шүү” гэсэн байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гэх гурван компани 2018 оны хаврын сонгон шалгаруулалтаар орж, төсөл нь шалгараад ЖДҮХС-гаас тус бүр 1.6 тэрбум төгрөг авсан байна.

ЖДҮХС-гийн Төрийн банк дахь данснаас 2018 оны зургадугаар сарын 21-нд “Гэрдсараа” ХХК-д 1.6 тэрбум, 29-нд “Сэлши үүр “ХХК-д 1.6 тэрбум, “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намрын сонгон шалгаруулалтаар дахиад хоёр компанийг ЖДҮХС-гийн санхүү­жилтэд багтаасан байдаг.

Тодруулбал, ЖДҮХС-гийнхан 2018 оны намрын буюу наймдугаар сарын 24-д гарсан ХХААХҮ-ийн сайдын А-141 дүгээр тушаалд багтах компани, иргэдийн  төслийн материалыг долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны хооронд авчээ. Тэр үед ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарыг өрөөндөө дуудаж, компаниудын нэр, түүнийг “гуйсан” УИХ-ын гишүүдийн нэрийг бичүүлсэн байна.

Тэгэхэд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд” гэж бичүүлээд “Төгсбилэг ээ, чи Раднаасэд гишүүнтэй холбогдоод компанийнх нь нэрийг аваарай” гэжээ. Тиймээс ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “Раднаасэд-холбогдох” гээд анхаарлын тэмдэгтэйгээр тэмдэглэж авсан байна.

Тэрээр удалгүй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гар утас руу нь залгаж ярьсан байна. Тэгэхэд нь Ш.Раднаасэд гишүүн “Ирээд уулзаадах” гээд Төрийн ордны зүүн талын “Пума империал” төвийн нэгдүгээр давхрын кофе шоп-д уулзахаар товлосон байна.

ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эрхэм гишүүний дуудсан ёсоор нь тэр даруй хүрч очжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Алиман төгс буян” ХХК, бас нэг компанийн нэрийг өгсөн байна.

Гэхдээ тэрээр “…“Гэга” ХХК, “Алиман төгс буян” ХХК-иуд санхүүжилтэд заавал багтана шүү. Харин үлдсэн нэг компанийг нь боломжийг харж байгаад санхүүжилтэд багтаачихмаар байна” гэж анхааруулжээ.

ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг буцаж очоод Б.Батзориг сайддаа энэ тухай хэлэхэд “Зайлшгүй гээд байгаа хоёр компанийг нь санхүүжилтэд оруул” гэжээ.

Ингээд удалгүй сонгон шалгаруулалт явагдахад нөгөөх “нэг” компани нь шаардлага хангаагүй тул үлдсэн байна.

Гэхдээ УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн “Заавал шалгаруулаарай” гэсэн “Гэга” ХХК, “Алиман төгс буян” ХХК-иудыг шалгаруулсан байгаа юм.

Ингээд 2018 оны аравдугаар сарын 9-нд “Гэга” ХХК руу ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 500 сая төгрөг шилжүүлжээ. Харин “Алиман төгс буян” ХХК руу хэдэн төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн нь тодорхой бус байна.

Ийн ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн “цээж”-ний хэдэн хүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болж байна. Тэрээр таван компани “яриад” тавууланг нь ЖДҮХС-гаас санхүүжилт олгуулах ХХААХҮ-ийн сайдын хоёр ч удаагийн тушаалд багтааж чадсан байгаа юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-16 07:21:33
    Хар нялхаасаа нам сам дарга марга гэж явсан балайнууд нэг өдөр ийм хөгийн амьтад болох юм аа
    162.158.94.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-15 00:09:54
    Parasit
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Шоронд хий 2020-02-14 08:20:30
    Энэ хүн маш шуналтай аймшигтай гар шүү
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • gishuuded salaavch ugj bai 2020-02-14 05:52:25
    ene shaamiisan shar chaavka radnaasediig shorond ni hii, gishuudiig duudahad ni ochioo bolih heregtei, ed nar gishuu geed hudlaa erh darh yariad tomrood bhiin, ...
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • хулхи данзан 2020-02-13 21:38:42
    Батзоригийг шоронд хийгээч наад пялдаг чинь бүх булхайг хийлгэсэн байна мөнгийг нь буцааж их хурлын гишүүдээс өөаөөр нэхүүлж ав раднаасадист
    162.158.94.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-13 12:48:33
    Төгсбилэг ажил хийх гэж зүтгэсэн харин гишүүд дарамтлаад ажил хийлгээгүй. Харин ингэж үнэнийг дэлгэсэн нь сайн байна. Шударга байна залуу хүн гэхэд
    162.158.94.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganga 2020-02-13 05:29:14
    Зурагтаар эх орон ард түмэн гэж ярьж үнэн хэрэгтээ ингэж дарамтал улсын мөнгийг идэх гэж гарч ирсэн хүмүүс. Ичих булчирхайгүй
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Арайчдээ 2020-02-13 05:21:57
    Раднасэд гэж Хуулиар хүмүүсийг айлган сүрдүүлж хэдэн тэрбумаар нь ЖДҮ зээл авч, жирийн үйлдвэрлэгчид очих гүй болгожээ
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-13 05:18:49
    Нэр цэвэр гишүүнийг харлуулах гэж мөн ч их юм болох юм даа. Энэ үлгэрийг зохиогч нь ч өөрөө ойлгоход бэрх юм бичиж дээ хө
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Мундаг юмаа 2020-02-13 03:58:24
    Ганц гишүүн 6 тэрбумын санхүүжилт ЖДҮС-гаас авчээ
    172.68.46.146
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2020-02-13 03:19:39
    С.Төгсбилэг чиний бусдын гар хөл болж явсны чинь баталгаа энэ дээ
    162.158.91.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-13 03:00:23
    хөдөө тойрог нэмээд байгаа нь учиртай хотод нэр нүүрээ бараад хөдөөний мэдээлэл муутай сонгогчдыг хулхидах санаатай байгаа биз ЖДҮчид
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-13 02:51:00
    Бүтэхгүй нөхөр байна аа, Мэргэжлийн хяналтийн газрын авлигачтайгаа мөнгөө хуваадаг гээд л баахан бичээд байсан, үнэн бж мэдэх л юм бна даа, энэ үйлдлээс нь хар...
    172.68.146.221
    Мэдэгдсэн Хариулах
  • уурлаж бна би 2020-02-13 02:22:01
    Говь Алтайхан энэ шуналаа татаж санаж ав
    162.158.91.44
    Мэдэгдсэн Хариулах
  • с 2020-02-13 02:05:05
    төрд бугшсан хулгайчдыг шоронд хийдэг цаг хэзээ ирэхийн бол тэр цагт хөгжил яригдана
    162.158.167.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-13 01:46:26
    Яамны сайд байсан нөхөр дүүргээс эхлэн буруу аргаар мөнгө олдог байсан муу зуршилтай нэгэн юм байна,тэр их хэдэн тэрбум хувийн хадгаламжаас нь улсыг хохиролгүй ...
    162.158.92.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-13 01:34:29
    Раднаасэд ч лут тулгасан байна шүү.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Shalgaa naadahaa ! 2020-02-13 01:06:41
    Estoi neg heleh ch Ug oldohgui yum daa! Radnaasediin hucheer awsan sanhuulittei kompaniud 6 kompanias deesh garaad yawchih yum b na! Olon terbumiig utasdaad l a...
    162.158.90.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-13 00:57:54
    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн шинэ намыг сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
    162.158.88.89
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaanbaatariin emegtei 2020-02-13 00:45:01
    Ene balaigaas bolj masknii uilwergui bolson bn, dahij songohgui shu
    162.158.90.183
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-02-13 00:42:19
    iim malnuudad Tsaaz shuu dee. tangarag orgoj yu yu gej hutsaad baisan yum, tsaaz l ogoh heregtei
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-13 00:27:45
    тегсбилэг гэдэг нехер ч естой мэнгэ нь голлосон амьтан уу эсвэл ийм айхтар луйварчин уу батзориг ч естой нэг буруу гарын амьтан юм бишуу
    162.158.89.178
    Мэдэгдсэн Хариулах