ОХУ-аас шилжүүлж авсан байрыг оршин суугчдад нь хувьчилна

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцны найман байрны өмчлөх эрхийг Засгийн газрын нэр дээр бүртгэх болов. Дээрх байрыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэлээ хангаж, II улиралд багтаан хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Монгол Улсын өмчлөлд хүлээн авсан байрууд нь БГД-ийн хоёрдугаар хорооллын XVII байр, БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр бөгөөд “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Иргэд байраа хувьчилж авахаар 20 гаруй жилийн турш удаа дараа хүсэлт гаргаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрөв. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдарч байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Урт наст 2020-03-06 16:40:57
    Хүрэлсүхийн засгийн газартаа маш их баярлалааа,өчнөөн жилийн минь ажил,амьдралын төлөө тэмцэл минь үр дүн гарч бна,бас төр засагын минь буян юмдааа
    162.158.150.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-13 01:46:10
    ЭНЭ АРД ТҮМНИЙ НЭГ ХЭСЭГ ОЛОН АЙЛД ҮНЭЛЖ БАРАШГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШҮҮ БАЯРЛЛАА
    162.158.88.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Zov 2020-02-12 12:48:05
    Demjij b.a
    162.158.62.222
    Мэдэгдсэн Хариулах