Ө.Энхтүвшин: Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг огт хориглоогүй
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Ерөнхийлөгчийн зарлигт "Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон" байгаа. Мөн олон улсын хол хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархахгүй байх, таслан зогсоох зорилгоор хөл хорио, хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлан, мөрдүүлэхийг тусгасан байна. 
Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, захыг хааж, телевиз, радиогоор нэвтрүүлэх реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг чиглэл болгосон байна. Түүнчлэн элхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэлийг өгчээ. 
 
Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хуулийн байгууллагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тогтоол гаргалаа. Үүнтэй холбоотой Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн тогтоол гаргалаа хэмээн мэдээлэв. Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 
 
-Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах ямар бэлтгэл хийх вэ?

 
-Гамшгаас хамгаалах мэдээллийг хүн амд хүргэх талаар байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллана. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэнэ. Хорио цээрийн дэглэмийг одоохондоо тогтоогоогүй байгаа. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын захирамжаар бүрдүүлнэ. 
 
-Цагаан сарыг тэмдэглэхгүй гэхээр ямар хорио тогтоох вэ?

 
-Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ гэр бүлдээ мөрөө гаргах, ёсоо үйлдэж болно. Харин хөдөлгөөнийг л хориглож байгаа юм. 
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-02-17 10:14:27
    Би аавынд ганцаараа орно. Авгай хадмынд ганцаараа очно. Гэртээ аав ээжийгээ ч оруулахгуй. Учир нь настайчууд их вирус тээж нас барж байна
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-13 07:32:27
    Yamar durak ve
    162.158.202.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-13 05:31:44
    ene odoo hudlaa dulegneed bh yum tsagaan sariig hiigeeguigeeree ard tumen hohirohgui shdee hatuu changa deg juram l bidniig avarna
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2020-02-13 04:24:33
    Amid mend uldvel l barav. Yunii chin ger buliin hureend tsagaan sar temdegleh. Jaahan eruuleer setgedeggyu yum baih daa.
    162.158.7.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-13 02:54:51
    Hilee haahgui naana n zugeer jujig taviad baih yum ! Ovchin orj irvel chamaig toirohgui l baih ! hyatad virud oruulj irehee zogsoo!
    162.158.90.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-02-12 14:54:33
    Сонгуульд санал алдана гэж үхтлээ айгаад, чичрээд,салганаад гэр бүлийн хүрээнд гэдгээ зөвхөн гэр гэртээ гээд олигтойхон,зоригтой тайлбарлаж чадахгүй байна
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2020-02-12 11:52:30
    Хориглосон "хөдөлгөөн" гэдэгт юу хамаарах вэ? Жишээ нь, 7 буудалд байдаг өндөр настай ээждээ золгохоор машинаар явж очихыг хориглох уу?
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • ммхн 2020-02-12 15:03:49
      Яг тийм
      172.69.45.145
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2020-02-12 10:47:10
    Garchigaa sain unsh. Her buliin hureendee gej bna. tursun ahdaa ochoj zolgonoo.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-12 10:00:42
    Ger gertee gej xeleech ee!Ger byliin xyreend gex yum bol l tegeed xorio tavisanii xereg baixgyi utgaa aldana shyy dee !
    162.158.91.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-02-12 09:39:45
    https://www.bbc.com/news/world-asia-51470363 Coronavirus: Singapore bank evacuated after worker falls ill
    162.158.167.107
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2020-02-12 09:13:11
    аав ээжийндээ очно гээд шар хаднаас баянхошуу явж болохуу даргаа
    162.158.167.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-12 09:13:03
    энэ балай хүн чинь юу яриад байгаа юм бэ бүр мөсөн хорьсон гэдгийг битгий саармагжуулаад байгаачээ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • НАРАН 2020-02-12 08:45:56
    бид гэр бүлийн хүрээнд л золгодог. хуучнаараа гэсэн үг үү.
    162.158.90.165
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-12 08:22:38
    Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс өөрсдөө учраа мэдэхгүй байж хүн хараахаа болиоч. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үгүй нь иргэн таны сонголт шүү дээ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-12 08:06:30
    Энэ малнууд бөөрөнхийлөөд л ,,, гэр бүлийн хүрээнд ч гэсэн хориглоочдээ,, аюулт өвчин хүний амь насыг зуу зуугаар нь авч явж байхад , арчаагүй юм яриад л
    172.68.146.173
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-12 07:45:59
    нэгмесен л хорчихолдоо хоерын хооронд гэр булийн хурээнд болно гэхээр эцэг эх эмээ евеедее золгоно гээд л цувчихна шуудээ муу зенег евген зарлигаа зев тайлбарла...
    162.158.91.200
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-02-12 07:40:59
    Ger buliin Hureend ch temdeglej bolohguiee hen neg ni haa negteegees haldwar awsan bol tegeed ongroo shuu dee !!!!!
    162.158.89.28
    Мэдэгдсэн Хариулах