Ж.Батзандан: Шинэ, шударга эвслийг байгуулах суурийг тавихаар монголын улс төрийн намууд нэгдэж байна
Өнөөдөр ШИНЭ намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан: Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 10 гаруй намтай хамтарч, “Шударга ёс-“Эв нэгдлийн тунхаг” тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ маргааш 11 цагт төрийн ордонд болно. Шинэ, шударга эвслийг байгуулах суурийг тавихаар монголын 10 гаруй улс төрийн нам нэгдэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Монголынхоо шударга эх орончдыг, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэж, Монголоо бүлэглэлээс, мафиас салгахыг хүсэж байгаа мянга мянган шударга эх орончдыг энэ эвсэлд нэгдэхийг бас уриалж байна. Ингээд эвсэлд нэгдэж буй намуудыг танилцуулъя.
 
  1. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
  2. Бүгд найрамдах нам
  3. Үнэн ба зөв нам
  4. Монгол үндэсний ардчилсан нам
  5. Ард түмний олонхийн засаглал нам
  6. Хамаг монголын хөдөлмөрийн нам
  7. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам
  8. Монголын шинэчлэлт нам
  9. Хөгжлийн хөтөлбөр нам гээд олон арван улс төрийн нам МАНАН дэглэмийн эсрэг үндэсний шударга ёсны хувьсгалд, МАНАН дэглэмийн эсрэг шударга ёсны эвсэлд нэгдэж буйг мэдэгдэж байна.
 
Маргааш 11 цагт төрийн ордны А танхим болох “Шударга эвслийн суурийг тавих албан ёсны ёслолын үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна.

Бичлэгийн талаар: Раднаасүрэн гэдэг даргатай уулзсан, Амарсайхан гэдэг Засаг даргыг Батзандан гишүүн авчирж, уулзсан мэтээр яриад байгаа. Нийслэлийн Засаг дарга Амарсайхантай би нэг ч удаа ресторанд хоол идэж үзээгүй. Раднаасүрэн гэдэг дарга 3 жилийн өмнө ажлаа өгсөн байна. Бичиг нь энэ байна. Газрын тосны газрын дэд дарга асан Раднаасүрэн гурван жилийн өмнө ажлаа өгсөн байна. Тэгэхээр энэ зохиомжит, эвлүүлэгт бичлэгүүд гурав, дөрвөн жилийн өмнөх зохиол болж таарч байна. 3, 4 жилийн өмнөөс миний гар утсыг МАНАН мафи, МАНАН бүлэглэл чагнаж ирсэн нь тогтоогдож байна. Би МАНАН бүлэглэлийг олон талаар гомдоосон хүн л дээ. МАНАН бүлэглэл Эрдэнэтийн 49 хувийг, Асгатын ордыг, Багануурыг дээрэмдэх гэж байхад нь миний бие УИХ-ын тогтоол өргөн барьж, МАНАН мафийн дээрмийг зогсоосон хүн нь би юм аа. МАНАНгийнхан хорсохдоо Батзанданг айлгах, Батзанданг сүрдүүлэх, янз бүрийн бичлэг гаргаж Батзандангийн нэр хүндийг унагах оролдлогыг МАНАН мафи хийж байна. Би МАНАН бүлэглэлийг хоёр дахь удаагаа их том гомдоосон. Оффшорын эсрэг хуулийг миний бие 2015 онд санаачилж, 2016 онд УИХ-аар батлуулсан юм. МАНАН бүлэглэлийн гишүүд оффшорт мөнгө нуудаг байсан явдлыг таслан зогсоосон учраас, МАНАН бүлэглэлийн оффшорт нуусан мөнгийг Монгол руу оруулж ирэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн учраас МАНАНгийнхан хорсохдоо миний эсрэг, бидний эсрэг элдвийн гүтгэлэг, эвлүүлэг тарааж байна. МАНАНг би үргэлж гомдоож, Монголоо би үргэлж баярлуулах болно оо. МАНАН мафийн эсрэг, МАНАНгийн тогтцолооны эсрэг Монголын мянга мянган шударга эх орончид нэгдэж байна гэдгийг би хэлье. Хоёр дахь бичгийг хэлье. 2017 онд Санжмятав гишүүн, Мурат гишүүн, Болд гишүүн, Батзандан гэж гурван гишүүн Өвөрмонгол болон Монголын экспод оролцохоор УИХ-ын даргын захирамжаар явсан бичиг нь энэ байна. УИХ-ын даргын захирамжаар. Монголоос 3000 ААН оролцсон, Өвөрмонголоос 5000 ААН оролцсон. Өвөрмонгол болон Монгол Улсын ААН, компаниудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ экспод УИХ-ын дөрвөн гишүүн УИХ-ын даргын захирамжаар оролцсон юм аа. Бид ААН-үүдээ дэмжихийн төлөө олон улсын хуралд оролцох УИХ-ын даргын захирамжийн дагуу ажилладаг, ийм үүрэгтэй юм аа гэдгийг та бүхэнд хэлье. Утансы бичлэг, нууц бичлэг задлах замаар ШИНЭ намын нэр хүндийг унагах, Батзандангийн нэр хүндийг унагаж, улс төрөөс зайлуулах гэж оролдож байгаа МАНАН бүлэглэлийн санаархал бүтэхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Монголын шударга иргэд улам илүү нягтарч, шударга ёсныхоо хувьсгалд илүү сайн бэлдэх ёстой юм гэдгийг би харж байна. Сэтгүүлчдийн утсыг чагнадаг МАНАН бүлэглэлийн эсрэг сэтгүүлчидтэйгээ хамтарч тэмцэх болно гэдгийг би албан ёсоор хэлье. Бизнес эрхлэгчдийг дээрэмддэг МАНАН бүлэглэлийн эсрэг бизнес эрхлэгчидтэйгээ нэгдэж тэмцэх болно гэдгийг би та бүхэнд хэлье. Шударга иргэдийн утсыг чагандаг МАНАН бүлэглэлийн эсрэг Монголчуудтайгаа хамтарч тэмцэх болно гэдгийг би та бүхэнд албан ёсоор зарлаж байна. Удахгүй 03.07-нд Эрдэнэтийн онцгой дэглэм хүчингүй болж, Эрдэнэтийн 49 хувь, Асгатын мөнгөний ордыг ХХБ авахаар зэхэж байна. Хэрэв МАНАН бүлэглэлд Эрдэнэтийн үйлдвэрээ, Асгатын мөнгөний ордоо, Багануурын уурхайгаа алдсанд орвол би үхсэн нь дээр гэж би боддог юм аа. Монголын баялаг ордуудыг ХХБ-ны эзэн Эрдэнэбилэг, Б.Хурц, 24 настай Пүрэвтүвшин гэдэг гурван хүнд өгсөнд орвол үхсэн нь дээр гэж би боддог юм аа. Ийм учраас МАНАНгийн эсрэг тэмцлээ, Монголын ард түмнээ баялагт нь эзэн болгох тэмцлээ би үргэлжлүүлэх болно оо. 03.07-нд шударга эх орончидтойгоо, баялагтаа эзэн болох хүсэлтэй монголчуудтайгаа Сүхбаатарын талбай дээрээ гарах болно гэдгээ хэлье. Монголд шударга ёсны хувьсгал эрчимжих болно гэдгийг та бүхэнд хэлье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-02-13 02:01:47
    манангийнхан утсыг нь чагнасан юм бол шалгуулж үнэн худлыг нь нотлуулах хэрэгтэй, ард түмнийг төөрөгдүүлж болохгүй
    162.158.90.177
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-13 00:22:48
    Дүлзэнгүүд хэзээ ч олигтой явахгүй алхам тутамдаа бүдэрнэ, үнэн нүүр царай нь илчлэгдэнэ, баасандаа холилдоно, түрийний бөөс толгойд гарна гэж байхгүй
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэрүүлч өвгөн 2020-02-12 12:50:38
    Хэрүүлчийн намыг оруулахгүй Юм уу? Заргалдахдаа сайн шүү.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-12 09:34:31
    шал худалаа шударга ёс ярина,их хурлын даргад хутга тулгуулж болиулсаныг шударга гэдэг юмуу
    162.158.94.187
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2020-02-12 09:05:08
    Vlgeriin baatruud amilsan ni geed neg hvvhdiin kino bdag daa
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • soliot 2020-02-12 08:45:53
    ene yag medrel.
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2020-02-12 08:25:03
    ulgeriin baatruud
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2020-02-12 07:03:28
    шинэ намуудын нэр хүндийг баастай хутгах нь наадхаа хөөж явуулаач та нар хохироно шүү.
    162.158.167.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын унаган 2020-02-12 06:40:04
    эд нар ч гэсэн итгэл даах улс биш ээ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-02-12 07:39:32
      Халдварт өвчин энэ тэр гээд яая гэж бхад та хэд ёстой илүү шүү.
      172.69.252.135
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-12 06:35:01
    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн шинэ намыг сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хож...
    162.158.91.200
    Мэдэгдсэн Хариулах