Ж.Гончигсүрэн: Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд маш ширүүн жил болно
 XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгө ямар байх талаар Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс дараах асуултад хариулт авлаа. 

- Урд хөршид гарсан коронавирусээс үүдэлтэй нийгэмд сар шинийн баяр тэмдэглэх, тэмдэглэхгүй гэх асуудал хүчтэй яригдаж байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ? 
 
-Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болдогоороо л болно. Урд урдын уламжлалт зан заншлын дагуу л явна. Аав ээж ах дүүдээ золгох, айлчин гийчин хийхийн тухайд заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн шаардлага бурхны шашинд байхгүй. Цагаан сараар золгож амжаагүй гээд хавар, зун, намрын аль ч цагт ах эгчтэйгээ золгож л байдаг шүү дээ. Хүчээр тэдний өдрөөс өмнө золго гэсэн юм байхгүй. Харин хүн бүр бие, хэл, сэтгэлээрээ хийдэг үйлүүддээ хянамгай байх тухай бурхны шашинд номлодог. Тийм учраас бүгдээрээ орон байраа цэвэрхэн байлгаж, хэлж байгаа үг, хийж буй үйлдэлдээ хянамгай хандаарай. 
 
- “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгө ямар байна вэ?
 
-Жил жилийн зурхайн тухайн жилийн ерөнхий шинж ямар байх тухай хаврын урь орсон өдрийн махбодууд болон урган гарч буй жилийн махбодуудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх гаргадаг.

 “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл:

 -Үхэр нь: цагаан толгойтой, омруу, биө нь хөх, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

 -Үхэр хариулаач нь: шар царайтай; ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүний чихний урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан, хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна. 

Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал: Эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд маш ширүүн жил болно.
 
- Төмөр хулгана жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх вэ?

 
- Жилийн заслын хувьд хүн бүрийн насны суудлууд нь өөр байдаг учраас  тийм жилтэй хүмүүс илүү засалтай гэж хэлэх боломжгүй юм.

“Хотол төгс” гэсэн буянтай хулгана жил гарч байна. Манай хийдийн хурал номын үйл ажиллагаа ОБЕГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу явж байна. Энэ сарын 26-ээс эхлээд балин, тахилын ажиллагаа эхэлнэ. Гэхдээ бүх хүн бурхан шашны газар ирж засал ном хийлгэх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Сүсгээрээ заслаа хийлгэвэл сайн. 

-Сүсэгтэн олондоо хандан юу хэлэх вэ? 
 
-Ахуйгаа цэвэрхэн байлгах хэрэгтэй. Лам хүн гэхэд өглөө босоод гар нүүрээ угаагаад бурхан тахилынхаа тоос шороог цэвэрлэдэг. Хүн бүр айл бүр ахуйгаа цэвэрхэн байлгах нь чухал хамгаалалтын нэг болно шүү дээ. “Хотол төгс” гээд нэрнээсээ эхлээд сайхан жил гарч байна. Монголынхоо ард түмэндээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-02-13 00:48:43
    Тэгийшд. Сонгуулиар 76 шоронд орж, тэднийг дагаж навсганагчид нь хамт хоригдоод ялтан болох жил шүү. Эби тэргүүтэн шүүгчид амиа хорлож таарна
  • Хаха 2020-02-12 07:38:17
    За ёстой ... өгч байна даа
  • Zochin 2020-02-12 02:40:15
    Shashinaar hootsolohiin orond ooriinhoo amidralaa hootsgoo
  • мн 2020-02-12 00:08:06
    Сонгууль болж дээд суудлын түшмэд суудлаасаа арчигдаж, шинээр гарсан түшмэдүүд өөрийн хүмүүсээ тавих гээд доод суудлынхаа түшмэдийг хуугаар нь солих нь дамжигү...
  • иргэн 2020-02-11 23:36:13
    жилийн енгийг энэ тэнэг мэддэг бол монголд мен ч олон цэцэн цэлмэг хумуус байхсан гэтэл шезотой худалч хулгайч луйварчид нь их байдаг нь сонин юмаа
  • ? 2020-02-11 15:00:20
    "Үхэр"-ийн зургийг хэн нэг хүн зурсан юм байгаа биз дээ? Тэнгэрээс тийм зураг буугаад ирээгүй л юм бол яаж ч зурсан болох юм биш үү?
  • medleggyi iljegnyyd dyygai bai?.... 2020-02-11 10:28:11
    za ta hoyor teneg ludnuudee?ta hoyor sig hyn bis?eeriinhee egegdsen meregjildee yneheeriin gargyyn zyrhaich hyn byrhanii sasin oilgohgyi hebtej ta nariin dyrsee...
  • үнэн 2020-02-11 07:44:07
    Коронатай жил болно гэж энэ лам хэлж чадахгүй л дээ, боловсраол муутай болохоороо Корона гээд гадаад үг хэлж барахгүй " нөгөө юу " гэж авна
  • с 2020-02-11 07:19:58
    сонгүүль болно засаг солигдоод баахан төрийн албанд холио солио орно гэж мань хүн тааж буудаж байгаа нь