.jpg)
ШИНЭ намын дарга Ж.Батзандантай холбоотой бичлэг цахим орчинд тархаад байна. Энэ нь “ШИНЭ намын дарга Ж.Батзандан, дэд дарга Л.Болд нар хятадуудад газрын тосны лиценз зарж, сонгуулийн мөнгөө босгох гэж буй бичлэг задарлаа” гэх утгатай бичлэг юм.
Тэгвэл ШИНЭ намын хэвлэлийн албанаас дээрх бичлэг дээр дурьдсан үйл явдал өрнөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Санаатайгаар хэд хэдэн бичлэг тасдан эвлүүлж бусдын нэр хүндэд халдах гэсэн ээлжит оролдлого боллоо гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй явуулахаас бусад ямар ч тохиолдолд, байгууллага, хувь хүнд бусдыг чагнаж, тагнах эрх олгогдоогүй байдаг. Хуулиар эрх олгосон этгээд хууль зөрчиж, эрх олгогдоогүй этгээд бусдыг чагнасан, тагнасан байвал Эрүүгийн хариуцлага хүлээх заалттай. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар “гишүүний бүрэн эрхийн баталгаа” хуулиар хамгаалагдсан байдаг.
Иймээс дээрх бичлэгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

ШИНЭ намын ХЭВЛЭЛИЙН АЛБА