Д.Сарангэрэл сайд аа, төрийн ажлыг фэйсбүүкээр хийх нь хэр оновчтой вэ

Сингапурын Ерөнхий сайд Lee Hsien Loong үндэсний CNA телевизээрээ халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай, гараа сайн угаах тухай, илүү хоол хүнс нөөцлөх шаардлагагүй тухай, худал мэдээлэлд автаж сандралд орохгүй байх талаар иргэддээ зөвлөгөө өгч байна. Гэтэл манай улсын Эрүүл мэндийн сайд цахим орчинд пост оруулж “цагаан сар хийнэ хийхгүй” гэх асуудлаар иргэдийг талцуулж суух. Будаач будаач гэхээр сахлаа хүртэл будна гэдэг шиг.  Урд хөршид гарсан коронавирус дэгдэлтээс үүдэн манай улсад сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудад хөл хорио тогтоосон. Мөн Засгийн газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Гэтэл өнгөрсөн бямба гарагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Улсын онцгой байдлын комисс цагаан сарын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү ? Бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусийн халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусийн халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусийн халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл” гэжээ. Төгсгөлд нь ИРГЭН хэмээх тодотголыг нэмжээ. Гэтэл хэн ч энэхүү постыг иргэн Д.Сарангэрэлийнх гэж хүлээж авахгүй. Үнэхээр иргэн хүний хувиар цахим орчинд дур зоргоороо аашилж аягалмаар байвал сайд хийгээд УИХ-ын гишүүнийхээ суудлаа хүлээлгэж өг. Үгүй бол Төрийн сайд буйр суурьтай бай. 

Тэгээд ч Д.Сарангэрэл сайд аа, цагаан сарын баяр гэдэг бол ял биш ёс заншил. Хэн нь олон зочин хүлээж авах, хэн нь олон айл хэсэх уралдаан ч биш уламжлалт баяр.  Улсын комисс шийдвэрээ гаргасан. Иймээс иргэд идээ шүүсээ засаж, сар шинийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэх эсэх нь гэр бүлийн хүрээнд гаргах шийдвэр. 

Иймээс энэ үед Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл та иргэддээ халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэхийн тулд гараа сайн угаах, маскаа зүүх тухай зөвлөгөө өгөх нь оновчой. Түүнээс иргэдийг айдаст автуулж, талцуулах нь таны хийх ажил биш. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-02-12 12:37:49
    amid baival zondoo olon tsagaan saraar shinelnee mongolchuudaa uhaantai baitsgaa
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-11 20:24:04
    Saidiin zub. Demjij bn
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Анхаа 2020-02-11 08:50:35
    Цахимаар хүмүүсийн санал бодлыг мэдэж авахад болохгүй юм байгаа юмуу. Харин ч тэгж тандаж үзэж байгаад шийдвэр гаргасан нь дээр юм бишүү?
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-11 06:22:41
    Сайд бол жирийн иргэн хүн биш, Төрийн хүн юм шүү дээ. Төрийн хүн.
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2020-02-11 06:17:57
    Энэ их өвчлөл тархалт буураагүй байхад Цагаан сар тэмдэглэхгүй гэж шийдвэр гаргасан нь зөв шүү. Түргэн цахимаар санал авахад буруутах зүйл ч байхгүй ээ
    172.69.63.110
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-02-11 01:54:31
    Сайд юм бол засгийн газрын гишүүдтэйгээ багаар ажиллах ёстой юм байгаа биз дээ? Сайд болчихоор дураараа амандаа орсоноо ярь гэж байхгүй байх.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Alban yosny shiidver gagachee!! 2020-02-11 00:19:21
    Erenhiilegch, yerenii said tsagaan saryg horih alban yosny shiidveree YARALTAI gargaach ee!!! Ard tumniihee eruul mendiig hamgiin turuund bodoh heregtei!!
    162.158.150.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-11 00:13:12
    Тэмдэглэхгүй байх нь зөв.Улс төржүүлж болохгүй
    172.69.63.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-10 22:33:47
    Tsagaan sariig ene jil temdeglexgyi baix ni zov,uuj idexiin dontoi ene xymyys coronovirus iin talaar oilgoltgyi l baina daa!
    162.158.92.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоч 2020-02-10 21:17:43
    Сайд та шоудах хэрэггүй. Хорих арга хэмжээг авч болно шаардлагатай үед. Харин та төрийн хүн байж юун санал манал байна ч гэх шиг. Дэлхийгээр Онц байдал
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-10 14:55:43
    Сарангэрэл сайдын зөв. Монголчууд хэдүүлхнээ билээ. Ганц баяр тэмдэглэхгүй байлаа гээд хэн ч хохирохгүй. Хятдуудыг үхэгсдийнхээ тоог дарж хэлээд байна гээд бгаа...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Avgaid  2020-02-10 14:27:28
    Ene avgai sanal tavijee dee,,, Gexdee setguulch avgaid xuuli uilchildgui yum shig bgaa yum... mergjliin xunii umnuus Emch shig tailbar xiixee bolichix,
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-10 13:51:26
    Facebook gdg chin social network shuu dee. End buruu yum bhguu. Harin ch medeelliig hurdan shuurhai shuud hurgehed togiromjtii arga. Bitgii huniig harluul
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-10 11:09:30
    Эрүүл мэндийн сайдын хувьд ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө саналаа хэлэх нь зөв зүйтэй.ЗГ нь дэмжиж ажил болгох хэрэгтэй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-10 09:40:54
    Ontsgoi tohiodold hiine shuu dee humuusee eruul baih chuhal bitgii iluu zuil yari Odoo bol tsetserheh chuhal bish yaaj aulgui baih uu gedeg chuhal
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-02-10 09:33:08
    Төрийн албанд удирдах , удирдуулах ёс зүй гэж байна уу? Төр засагт нэг баг болж ажиллах ? багаар ажиллах зарчим байна уу? Ерөнхий сайдаа. Сайд
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-02-10 09:29:45
    Төрийн ажил утгаа алдаж байгийн нэг хэлбэр. Төрийн албанд нууц, төрийн албан хаагчын ёс зүй гэж байхгүй байгаагийн нэг хэлбэр энэ юм даа. Төрийн 3 өндөрлөгөө
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2020-02-10 09:15:48
    энэ мөчид ажил хариуцаж байгаа сайддаа итгээд, амь амьдралаа хамгаалуулсан нь дээр байх аа. хэн ч биш, юу ч биш сэтгүүлчийн үгээр явах уу. сайдын үгээр явах уу....
    162.158.202.91
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2020-02-10 09:11:08
    humuus oorsdoo tolgoitoi um baigaa bizdee. oorsdoo shiideech.
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-10 08:50:17
    Tegj baij l ardirgedii hee dund ordgiim bgam bga biz de?
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • r 2020-02-10 07:12:55
    yun surtei yum hudlaa ail heseh gesen humuus 3-2oos zugeer ochood mend medeed shan guriltai shul hiilgej ideed zolgood yawaach uhlee yu ta nar
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-10 06:19:24
    Оллоогийнхон цаг үеэтэйгээ зохицсон мэдээ гаргаж байгаасай. Редакцийн албаандаа өөрчлөлт оруулаач ,гэхдээ сайжруулж шүү дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • ЯГ ҮНЭН ШҮҮ 2020-02-11 11:01:36
      САЙД ФЭЙСБҮҮКЭЭР САНАЛ БОДЛОО ИЛРХИЙЛЭЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬ ХААНА БАЙНА ! ОНОН ГУАЙ ТА ОНОЖ АСУУДЛАА ТАВЬЖ ЧАДСАНГҮЙ
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • Сэтгүүлчээ 2020-02-10 06:15:21
    Онон сэтгүүлчээ! Бухимдах хэрэг юун. Сайд битгий хэл гадаад орны зарим ерөнхийлөгчид хүртэл үзэл бодлоо твитерт бичдэг. Харин та өөрөө талцуулаад байгаа бус уу
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • И 2020-02-10 05:39:00
    Битгий мангартаад байгаач, Онон гуай
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгэгдэл 2020-02-10 05:23:35
    Тун зөв санал. Ханиадыг тараахгүй, Короно вирусыг оруулахгүйн тулд бүх цэцэрдэг, сургуулиа хаасан. Цагаан сар хийх нь энэ ажлаа амжилтгүй болгоно. эрүүл байя
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-10 04:23:23
    Zuv zuitei ajil khiij l baival yaaj khiikh ni chukhal bish. Zuv sanal gargasan, odoo Ulsiin ontsgoi komiss huraldaj sanal gargaad Zasgiin gazart otuulakh ni zuv...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Байды 2020-02-10 03:56:22
    Эрүүл л байвал бүх зүйл болно шүү дээ гэр гэртээ ёслоод утсаар мэндээ хүргэлцээд айлаар огт хэсэхгүй байвал болоо бишүү засаг шийд гаргах хэрэгтэй ба
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-10 03:48:41
    иргэнийхээ хувьд юугаа хаанаа бичих нь ямар хамаа, ер нь бол бидэнд баяр мундсан биш энэ жилдээ цагаан сараа зөвхөн гэр бүлийн хүрээнд хийчих нь юу нь буруу гэж...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2020-02-10 03:43:15
    Зөв ш дээ. хэвлэлийн бага хурал зарлаад сэтгүүлчид цуглаад дараа нь ажил дээр очоод мэдээгээ боловсруулаад олон түмэнд хүргэх гэсээр цаг хугацаа алдана Зөв
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-10 03:25:00
    Дэлхийн олон улсад төрийн тэргүүн, Парламент болон ЗГ-ын гишүүд жиргээ бичдэг. Трамп бол бүр сонгодог жишээ. Сарангэрэл сайд "Иргэн Сарангэрэл" гэж пост оруу...
    162.158.7.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-10 03:22:54
    Цуцлах нь зөв байх өө. Хөдөөний км-ийн зайд байдаг айлуудын баярыг хотжуулах гэж хэдэн жил замбараагүй, заваан баяр болгосон. Одоо болоошдээ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-02-10 03:05:57
    АНУ-ЫН ЕРӨНХИЙЛАГЧ ТРАМП ӨӨРИЙН ФЕЙС БҮҮКТЭЙ БАЙХАД,,, ЯАГААД ЖИЖИГХЭН МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АЖЛАА ЭНЭ ХЭЛБЭРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ,,,,
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Шууданч 2020-02-10 03:02:46
    Шилжилт хөдөлгөөнийг хориглов Хөл хориог чангалсан арга хэмжээг эрчимжүүлжээ. Тухайлбал, Ухань хотоос 700 км-ийн зайд орших Жэжян мужид шилжилт хөдөлгөөн хи...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • saidiin zuv  2020-02-10 02:58:49
    said harin ch zuv sanal gargaad bna, tsagaan saraas bolj aliigaa aldav aa , ene bichigch ONON ail hesch teneh sonirholoo ilerhiiljee
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-02-10 02:57:29
    olloo.mn boli boli tanai site harin hiihvbarihvyumaa olj ydsin tsagaan sar bayr eslol geed ovchin tarhval yhuu tegeedch sarangerel said nertei bolohs irgen hun
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Шууданч 2020-02-10 02:52:53
    Нэгдүгээрт Иргэн Сарангэрэл саналаа хэлжээ. Яах аргагүй зөв санал. Хоёрдугаарт Сайд Сарангэрэл асуудлаа одоо засаг төрд оруулна биз. Бас л яах аргагүй зөв санал...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-10 02:35:39
    Ажил хийж байвал юугаар ч хийсэн яадгийн хийх юмаа олж ядсан малнууд
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2020-02-10 02:34:47
    Harin ch 4 jil bolj bhad 1 ch soligdoogui gants sain saodn gee bizdee uhsen nohoi 7
    162.158.78.193
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-10 02:31:59
    ххаахуя ны дэд сайдаар казак хуухэн ажиллахаар малын шулхий гардаг шиг эруул мэндийн сайдаар сэтгуулч тэнэг авгай ажиллахаар энэ салбар унах нь зев дее
    162.158.202.205
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ & БАТ 2020-02-11 11:03:53
      ТЭНЭГ ЮМ УУ ЧИ
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-10 02:30:23
    Энэ хүн хувь хүнийхээ байрь суурийг л илэрхийлсэн гэж ойлгосон. Трамп хүртэл ингэж ажлаа хийж байхад, яадаг юм бэ, Битгий дандаа өө хайж бай.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2020-02-10 02:17:47
    Хятадууд цагаан сараа хийж байж өвчнөө тараагаад дэлхийг түгшээчихээд байхад хамгийн ойр манайд хамаагүй байж болохгүй. Үнсэхгүй, золгохгүй байж харагдаач. Аюу...
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-02-10 01:52:05
    yag unen hunii erh yazgaarlah erh haana bn anhnaasaa l tsomhon hiih shiidver garaa bizdee hudalner hund oloh gej irgediig toorolduulehee bol hilee haa hyanaltaa...
    162.158.202.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Gv 2020-02-10 01:42:48
    Тэнэг үхэрнүүд үхэх мөрөөрөө ах дүүс дотроо үхцгээгээрэй ацны чинь цагаан сар
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-10 01:30:05
    Цагаан сараа ажлын өдөр болгочих. Амралтын өдөр олон боллоо гээд бухимдаад байдаг хүмүүсээ энэ цагаан сараар ажиллуулж баярлуулья.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • 12 2020-02-10 01:24:46
    Д.Сарангэрэл сайд аа, цагаан сарын баяр гэдэг бол ял биш ёс заншил. Хэн нь олон зочин хүлээж авах, хэн нь олон айл хэсэх уралдаан ч биш уламжлалт баяр. ТИЙМ ШҮҮ...
    162.158.202.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-10 01:18:51
    Оллоо.мн цаг үетэйгээ зохицож амьдрах эрин ирчихсэн шүү дээ, одоо онлайнаар хичээл орж байгааг мэдэж байгаа биз дээ. Европ, Америкад төрийн ажлууд нь аль хэдийн...
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-10 01:03:36
    Гэр бүлийн хэмжэнд хийх нь зөв байх аа албан ёсны шийдвэр гаргах бол оноо маргаашгүй бушуу гаргаач тэтгэвэрээ зээлээд ажил өрнөнө шүү дээ
    162.158.202.61
    Мэдэгдсэн Хариулах
    • лхама 2020-02-12 03:15:34
      гэр бүлиин гэх юм бүгд л аав ээжтэигээ золгоно унаатаин ч уахав бусдан ниитиин унаанд дүүрэн л уавах баихдаа энэ л чинхэн
      172.69.45.143
      Мэдэгдсэн Хариулах