Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам Иргэний зориг ногоон намтай эвсэх асуудал яригдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. ШИНЭ намын хувьд улс төр дэх отгон намын тоонд орж байгаа ч рейтингээрээ дээгүүрт бичигдэж буй юм. Мөн тус намын мэргэжлийн холбоодыг дэмжиж, намын боловсон хүчнээ салбар салбарын мэргэжилтнүүдээр бүрдүүлж байгаа нь нийгмийн талархлыг хүлээж байгаа.
Тэгвэл ирэх сонгуульд ШИНЭ нам ИЗНН-тэй эвсэж орохоор намуудын удирдлагуудын төвшинд ойлголцолд хүрээд байна. ИЗНН-ын хувьд 2008-2012 оны парламентад 3 суудал, 2012-2016 оны парламент хоёр суудалтай байсан түүх бий. ШИНЭ намын хувьд энэ удаагийн парламентад хоёр суудалтай байгаа юм. Харин энэ удаагийн сонгуульд хоёр нам эвсэж орвол ялалт байгуулах өндөр магадлал байгааг улс төрийн хүрээнд ярьж байна.
Т.АНИР