Коронавирус илэрсэн гэх худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ

“Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.

Худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллажээ.

Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-02-10 04:52:13
    зав болж дээ. үүнээс гадна "короновирусийн эсрэг вакцин гаргаж аваад ашиглаж бна" гэсэн худал мэдээлэл гадны сайтаас аваад гаргаад байна. үүнийг хориглооч.
  • Ахмад  2020-02-07 11:27:58
    Ийм үед буруу мэдээлэл тараах тун хортой нийгэмд сөрөг үзэгдэл айдас хүйдэс их болно цагдаа сайн ажилласан байна
  • иргэн 2020-02-07 09:36:35
    шууд буудчихгуйдээ
  •  2020-02-07 08:26:15
    цуурхал тараагаад хүн луйвардаад байгаа хүмүүсийг торгож шоронд хорь л доо.
  • s 2020-02-07 07:39:57
    hereg ileruuleltdee anhaaraach oor hiih yum uneheer alga uuu