Хүүхдэд ээлгүй Монгол
Нийгэм эмэгтэйчүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллахыг шаардаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийг нэхдэг гэх үгийг та сонссон л байх. Энэ бол өнөөдрийн нийгмийн бодит байдлыг цөөн үгэнд, маш оновчтой тодорхойлсон өгүүлбэр. Монголын мянга мянган ээжүүд ийм л нийгэмд ажиллаж, амьдарч байна. Бяцхан үрсээ цоожтой хаалганы цаана орхиод өдөржин санаагаа чилээж, түгшиж суугаа ээжүүд Монголоор дүүрэн. 

Хоёрхон хоногийн өмнө Дархан-Уул аймгийн Дархан суманд 1-5 насны гурван охин харамсалтайгаар хорвоог орхилоо. Охид аав ээжтэйгээ өнгөрсөн оны есдүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумаас  Дархан-Уул аймгийн Дархан суманд түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэн амьдарч байсан аж. Улмаар охидын ээж Дархан сумын тавдугаар цэцэрлэгт ажиллаж эхэлсэн байна. Хэдийгээр энэ өдрүүдэд улс орон даяар хорио тогтоож, сургууль цэцэрлэгийг амраасан хэдий ч охидын ээжийн ажилладаг цэцэрлэг 50 жилийн ойгоо тэмдэглэхээр багш ажилчдаа дуудаж, ойн арга хэмжээнд бэлдсэн гэж байгаа. Гэтэл ээж нь ажилдаа явсан хойгуур гэрийнх нь  угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж 5 настай эмэгтэй Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 сартай эмэгтэй Ц нарын гурван хүүхэд түлэгдэж, нас баржээ.

Хамгийн харамсалтай нь  нийгэм ээжээс хариуцлага нэхэж байна. Паар, цахилгаан, халуун ус гээд ярихгүй, хөндөхгүй юм гэж тэдэнд алга. Шүүмжлэгчид бүгдээс өө олж хардаг ч бяцхан үрсээ алдаад үхэл амьдралын зааг дээр ухаантай ухаангүй байгаа ээжийн тухай бодсонгүй. Түүнийг өрөвдсөнгүй, өр лүү нь өшиглөж, ял асууж байна. Харамсалтай хатуу нийгэм.

Хэдхэн цагийн өмнө охидоо үнсээд үлдээхдээ тэр ээж ямар их сэтгэл зовнил дунд ажил руугаа алхаж явсныг тэр ээжээс бусад нь мэдэхгүй. Даргын тушаалыг биелүүлж, ойн арга хэмжээнд гар бие оролцохоос өөр сонголт байхгүй. Тэгж байж цалин авч бяцхан үрсээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах ээжийн хүсэл. Гэтэл нийгэм яагаад ээжийг чичлэнэ вэ?

Өнөөдрийн байдлаар Монголын мянга мянган үрс галтай галгүй, хоолтой хоолгүй гэрт яг л тэдэн шиг цоожлогдон үлдэж байгааг бид мэдэхгүй. Тэднийг маань ямар эрсдэл хүлээж байгааг ч мэдэхгүй.  Гэхдээ шүүмжлэгчид энэ тухай ярьсангүй...

 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өөр арга алга 2020-02-10 08:00:47
    миний хувьд ч гэсэн хүүгээ 4-р ангийн хүүхдэд үлдээчихээд ажлаа хийж сууна сэтгэл түгшээд үнэхээр хэцүү байдаг юм байна
  • дагуулаад явахгүй дээ 2020-02-09 05:35:29
    ханиад авсан ч хамаагүй гээд дагуулаад явахгүй дээ. ханиад хүрлээ ч эдгээд эрүүл болно амьд явна шүү дээ. ядаж байхад гадуур хүүхдээ дагуулж явахыг хориод
  • Huz 2020-02-08 11:28:37
    Ter erhlegch ajilaa ogood amia horloh yostoi
  • zochin 2020-02-07 12:29:04
    ee burhan mini, heleh ch ug oldohgui baina, ehiig buruutgaad yah ve, hairan saikhan urs.
  • zochin 2020-02-07 10:11:40
    3 baga huuhedtei 5 am bul 1 uruu tureeselj amidarna gede yamar aihtar yum be. Us ugaaltuuraas goojood huuhed tulsniig bodohod mash jijig uruund oluulaa amidarch...
  • зочин 2020-02-07 05:11:56
    Ойлгож байна. Гэхдээ л хүүхдээ хамгаалж, хариуцаж явах хүн бол аав, ээж.
  • evii yana daa  2020-02-07 04:24:41
    hairan huuhduud, yaj zovj tarchilj ongorson bol doo zailuul. Mongol huuhded baitugai tom hun amidrahad berh uls bolj duuslaa.
  • зочин 2020-02-07 03:05:09
    хүүхдүүд байнга л гэртээ цоожлогддог хөөрхий эхэд буруу байхгүй, алт ухаж хязгааргүй баяжихаа боддог 76 гишүүн буруутай
  • Byyvei 2020-02-07 03:01:15
    Эвий хөөрхий үрс минь