Анх удаа орлогынхоо тайланг танилцууллаа

“Alphabet Google” компани анх удаа дуу хөгжмийн суваг “Youtube” платформаас олдог ашиг орлогын талаарх тайланг нийтэд танилцуулсан байна. Тухайлбал, өнгөрсөн жилд энэ платформ зөвхөн зар сурталчилгаанаас 15 сая гаруй ам.долларын ашиг олжээ. Энэ нь “Google” компанийн хувьд  “Youtube” платформыг өөртөө нэгтгэсэн нь зөв шийдвэр байсныг харуулж байгаа аж.

Энэ платформыг хяналтдаа авснаар 2006 онд 1650 сая ам.долларын орлоготой ажиллажээ.Ингэснээр “YouTube” нь “Google” компанид нийт үндсэн хөрөнгөнийх нь 10 хувийг бүрдүүлсэн бөгөөд өнгөрсөн жил  энэ нь 162 сая ам.доллар болж өссөн аж. Харин “Alphabet” компанийн ашиг 18 хувиар нэмэгдсэн байна. Энэ тайланг нийтэлсэн нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард “Alphabet“, “Google” компанийн захирлууд албан тушаалаасаа огцорсон түүхэн үйл явдалтай давхцаж байгаа аж. Тодруулбал, “Alphabet” компанийн ерөнхий захирал Ларри Пейж, “Google” компанийн захирал Сергей Брин нар албан тушаалаа орхиж байжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.