Махны үнэ Ч.Улаан сайдад хамаагүй гэв үү?

Өнгөрсөн наймдугаар сард болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаанд үүрэг өгсөн байдаг. Ингэхдээ  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй гэсэн янз бүрийн тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.  Тухайн үедээ л  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгэнд иргэд итгэж, найдаж байлаа.  Үнэхээр махны үнэ нэмэгдэхгүй нь, нэмэгдвэл салбарын сайддаа хатуу арга хэмжээ авч ажиллах нь гэж итгэж байв. Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ч.Улаан сайдад хэлсэн энэ үг, даалгавар ямар ч үнэ цэнэгүй, цуурай төдий байжээ.

Үүнээс хойш ердөө таван сарын дараа махны үнэ “тэнгэрт хадлаа”. Салбарын сайд нь өнөөдөр өөрийгөө энэ асуудалд хамаагүй хэмээн яриад сууж байна.  Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр гишүүд түүнээс “Махны үнийг тогтвортой байлгахад ямар бодлого баримталж байна вэ” хэмээн асуухад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үнийн түвшинд судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байна. Вирустай холбоотойгоор зарим нэг бүтээгдэхүүн дээр нөөцлөх асуудал гарч, савлагаа үүсч байна. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Тасалдал гарах эрсдэл байхгүй. Махны нөөцийг боломжоор нь бүрдүүлнэ. Харин махны үнэд яам хяналт тавьж чадахгүй.  Хангамж үйлдвэрлэлийг л хариуцдаг. Мэдээж, хэрэглэгчийн төлөө газар, ШӨХТГ хяналт тавих ёстой” хэмээн асуудлыг өөрөөсөө зайлуулж сууна.  Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн тайлбар хүлээж авахгүй, эртхэн зохицуулалтаа хийгээрэй хэмээн маш товч тодорхой үүрэг өгсөн дөө.   Ч.Улаан сайд ойлгосон л баймаар юм.

Тэгвэл өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төв дээр адууны цул мах кг нь 13 мянган төгрөгийн үнэтэй байна.  Энэ нь  2019 оны мөн үеэс 2000 төгрөг, 2018 оны мөн үетэй харьцуулбал махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдээд байна гэдгийг худалдаачид хэлж байлаа.  Түүнчлэн үхрийн мах долоо хоногийн өмнө 9500 төгрөг байсан бол өчигдөр 11 мянган төгрөг болжээ.  Энэхүү үнийн нэмэгдэл нь жирийн иргэдийн амьдралд ч хүндхэн тусч байгаа нь мэдээж.  Онцгой дэглэм зарласан онцгой үе ч гэлээ салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.  Ерөнхий сайд нь үүрэг өгчихсөн, бүр хар толгойгоороо хариуцна гэдгийг тодотгочихсон байхад үнэ өсчихлөө.  Гэтэл Ч.Улаан сайд нь надад хамаагүй хэмээн үл ойшоосон байдалтай мэдээлэл өгч байгаа нь энэ Засгийн газрын сайд нар хэрхэн ажиллаж байгаагийн нэг илрэл болж байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2020-02-09 14:40:09
    хар толгойтой нь яринм гэж ерѳнхий аайд хэлсэн баайх аа
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-08 23:15:23
    Zvgeer l ES-in masst taalagdaj onoo a ah gsn show bailaa gej
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-07 12:41:04
    Ulaan saidad ard tvmnii zovlon hamaagvi shvvdee
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Ямар ч хамаагүы 2020-02-07 00:54:35
    Сарын 2%тай мөнгө зээлээд зоорь түрээслээд, махны жин хорогдоод, машин, цалин, тог төлөөд, Махаа Үнэгүй Улаан өгдөг Тэнэг хүн байхуу. Шатна бздэ.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-06 11:25:04
    Одоо сэлэмээ эргуулээд наад овгоноо зайлуулаад махны унийг буулгаачээ юу надад хамаагуй гэж хэлдэг байна вэ хурдан зайлуул
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-02-06 11:14:16
    Махны үнийг хуучны захиргааны аргаар зохицуулна гэж байхгүй л дээ! Гэхдээ одоогийнх шиг дур зоргоор нь сул тавьж болохгүй ээ!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-06 10:59:24
    Экспорт гэж хуцахаа л больчих хэрэгтэй ш дээ. Монголын бүх мал, тахиа, нохой, гахай, муур, хулгана нийлээд ч Хятадын нэг өдрийн хэрэгцээг ч хангаж чадахгүй...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • малчин 2020-02-06 07:55:25
    Бидний орлогыг битгий хязгаарлах гээд бай. ЭКСПОРТЫГ нэмэгдуул.Эрчимжсэн аж ахуйтай болмоор байна. Уругвай шиг болмоор байна
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • Новшнууд 2020-02-06 15:09:35
      Малчин гэх малаа. Илуудлээ экспортолдог болохоос байгаагаа гадагшаа зееверледегуй юмаа. Зуд турхан болохоор хотынхоос царайчилж гуйлгачилаад таван цаас олдог бз...
      162.158.91.56
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-06 07:16:11
    Төр арга хэмжээ авах л ёстой үүнээс наана бид жаахан ухаантай хандмаараа хөл хорио тогтооно мах олдохгүй болно гэж худлаа хуцаад үнэ хөөрөгдсөн л шүү дээ
    162.158.202.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-06 06:40:16
    Махны үнэ, ер нь юмны үнэ төрд хамаагүй байвал зохино.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-06 06:19:19
    Said bolokhdoo khamaatai khamaatai geed l alban tushaal avaa bz dee. KKKK
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-06 05:09:35
    нөхцөл байдал хэцүү болж байхад хятад руу мах гаргах хэрэг байна уу. одоо болих хэрэгтэй
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • хуц 2020-02-06 07:57:34
      100 сая малтай болох уу тэгээд
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-02-06 03:14:22
    наадах чинь улайдгүй улаан нэртэй хүн бүх юм нь дуусч байгаа нөхөр байгаа дээрээ гээд олигтой юм нэг ч хийгүй болдогсон бол юм нэхээд яахав хөөчих хэрэгтэй юм
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-02-06 02:53:04
    ,,МАЛАА ЯАЖ МАЛЛАХАА МАРКСИЗМ- ЛЕНИНИЗМЭЭР ЗААЛГААГҮЙ МАЛЧИД ОДОО ЦАГТ ХУВИЙН ӨМЧ МАЛ МАХАА ЯМАР ҮНЭТЭЙ ХУДАЛДАХААР ТӨРӨӨӨР ЗААЛГАХГҮЙ Л ДЭЭ ,,УЛААН ШОНГҮЙ ,,...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-06 02:20:45
    ерөнхий сайдын өгсөн үүрэг дандаа цуурай болоод замхардаг шүү үүрэг авсан нь буруу хараад хуцваа гээд өнгөрдөг олон удаагийн үүргийг санах байлгүй
    162.158.202.133
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-02-06 00:36:46
    МУУ МУУ ХҮҮР ХҮҮРИЙГ АЛААЧ. ЦААЗААР АВУУШТАЙ ЗОМБИ.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Gesen shig uu daa 2020-02-06 00:33:44
    Ulaan bi bolboos Ulaan mahiig urdaa gishgiij dawraahgui, aa herew ter mah dawarwal ni Utaa saagtal ni oshgilood l uniig ni unagana herew chadhgui bol Ulaan bi u...
    162.158.202.55
    Мэдэгдсэн Хариулах
  • бодлын хулгайч 2020-02-06 00:30:26
    ЭНЭ УЛААНД АМИА БОДОХООС ӨӨР ЯМАР Ч БОДОЛ АРГА БОЛСОН. ЭРТХЭН ТУГ ТАХИАВАЛ ЯАСИЙН. ТӨРИЙН ОРДОНД ЗАХ ГАРГАЖ ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ХАДААСНЫ НҮХЭЭР БУЗАРЛАСАН.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах