Оймсонд доллар нуусан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэрэг юу болов
Оймсондоо доллар нууж байгаад баригдсан МХЕГ-ын хэлтсийн Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н. Баярсайхан нарт холбогдох хэрэг сунжирсаар байна. Тэгвэл МХЕГ-ын байцаагч нарын ял хөнгөдсөн гэж УДШ үзжээ.

Тодруулбал, хэргийн холбогдогчдод хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байсан юм. Давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүх рүү буцаасан билээ. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр авлига, албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгодог хуулийн цоорхойн бодит жишээ болсон 36 хавтас бүхий энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсныг нь шүүгдэгч Н.Баярсайханы өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг, Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Маржангулийн өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг нар эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр өдөр хянан хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд  Н.Баярсайханыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсжээ. Ж.Батжаргал нарын 18 хүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан аж. Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын 6 хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн аж.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-02-07 12:46:00
    Uul ni Bayarsaihan ch dajgvi zaluu baisiindaa
  • Unen 2020-02-07 11:23:10
    Ardchilalaa gej saihan yum daa...
  • С 2020-02-07 04:15:10
    Элбэгдорж С.Баяр. М.Энхболд Сайханбилэг Баярцогтоос эхлээд байцаагч хүртэл бүгд л уралдаад л хэмжээ хэмжээгээрээ эрээ цээргүй хулгайлдаг болж дээ.
  • zoshin 2020-02-06 03:05:56
    ямарч байсан офшорт биш ойрхон оймсондоо хадгалж байсан юм хөөрхий хөнгөрүүлэх үндэс байна шүүхийн шийтгэл биш ёс суртхуунаа олны өмнө аймаар алдсан дааёоёо
  • Үл мэдэх 2020-02-06 02:05:47
    ЭД НАР ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН БААТАРУУД ЮМ БИШ ҮҮ, ТИЙМ БИЗДЭЭ БАТҮҮЛ БААТАР АА. ТАНЫ Л ЗАМНАЛ ШИГ ЮМ. ЯЛГААТАЙ НЬ ОФШОР, БАНКИНД БИШ ОЙМСОНД МӨНГӨӨ ХАДГАЛДАГ ЮМ БАЙ...
  • Бат 2020-02-06 00:27:26
    Төрийн тогтолцоо болж байна уу үгүй юу гэхийн оронд ажлаа бүтээх гэж л тэр биздээ оймос яриад монгол хүн буруу сэтгэлгээ энэ нь хөгжихгүй шалтгаан уу