Тахианы мах, махан бүтээгдэхүүний импортыг хориглолоо

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай горимоор хуралдлаа. Хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Нөхцөл байдал нэлээд ярвигтай боллоо. Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. 

Мөн БНХАУ-ын Хубэй мужид шувууны томууны H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. 

Нэгдүгээрт, шувууны томуутай холбоотойгоор тахиа, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглох шийдвэр гарсан.  Хилээр орж ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймээс хилийн боомтуудын халдвар хамгаалалтын асуудал ярвигтай болж эхэлсэн. Иймээс хилийн боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллах шаардлагатай болж байна. 

Коронавирустай холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөөг батлахаар хэлэлцлээ. Энэ дагуу саналаа нэгтгэхээр Онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг өргөн барина. Нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр дээр өвчтөнүүдийг хүлээн авахаас илүү дэлхий нийтийн жишгээр нэг эмнэлэг дээр тусгаарлах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлээд байна. Учир нь эмнэлэг бүр дээр хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллын асуудал үүснэ. Ямар эмнэлгийг суллах талаарх  шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана. Энэ шийдвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно” гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.