Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл, БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо хамтран Төрийн гурван өндөрлөгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага хүлээлгэх тухай” албан бичиг хүргүүллээ. Тэдний зүгээс Д.Одбаяр нь Үндсэн хуулийн цэцийн даргын ажлаа өгсөн ч цэцийн гишүүнээр үлдэх нь шударга бус гэж үзэж байгаа аж. Иймээс дараах албан бичгийг өнөөдөр хүргүүллээ.
Албан бичигт “Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярын 2019 оны аравдугаар сарын 31-ны "Korean Air" компанийн онгоцны үйлчлэгчийн биед бэлгийн дарамт үзүүлсэн болон архи хэтрүүлэн хэрэглэж ёс зүйгүй авир гаргасан. Энэ асуудлаас үүдэн Монгол Улсын нэр хүндийг маш олон удаагийн давтамжтайгаар сөрөг байдлаар сурталчилж эх орны минь нэрийг доромжилсноос үүдэн БНСУ болон бусад улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад сэтгэлзүйн таагүй байдал үүсгэж Монгол Улсын иргэн гэж хэлэхээсээ ичиж, нуух, тоог тохуу доромжлолын бай болох гэх мэт хүнд байдалд оруулсан. Энэ асуудалтай холбогдуулан хариуцлага алдсан Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын ажлаа өгөөд зогсохгүй, Цэцийн гишүүний ажлаа өөрийн хүсэлтээр өгч, хариуцлагаа хүлээх, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд болон нийт ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардсан. Гэвч бидний өгсөн албан бичгийн хариуд сонинд ярилцлага болгон хэвлүүлж, “ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэсэн нэг өгүүлбэрээр уучлалт гуйсан болоод өнгөрлөө. Үндсэн хуулийн Цэцээс авсан албан бичиг хангалтгүй байна. Иймээс Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эргүүлэн татаж, ажлаас нь чөлөөлж, шударга зарчимтай байгаагаа ард түмэндээ харуулж өгнө үү” гэжээ.
Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл, БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбооны зүгээс Төрийн гурван өндөрлөгийн гаргасан шийдвэрээс үүдэн дараагийн ажлууд зохион байгуулагдана гэдгээ мэдэгдлээ.
О.ОНОН