Анагаахын сургуулийн захирал асан Г.Батбаатар хуулийг мартан даварсаар л явна уу

“Албан тушаалд шунах, мөнгөний амтанд орох хоёр ч дэв юм шүү дээ” гэж Ерөнхий сайд агсан П. Жасрай гуай нэгэнтээ хэлсэн юм. Аливаад шунаж дайрч байгаа хүнийг харах тоолон энэ үг бодогддог. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч нэг л голыг нь олоод хэлчихсэн санагддаг юм. Тэгвэл өнөөгийн нийгэмд “дэв” болсон хүн олон байна. Тухайлбал АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь олон баримтаар ил болсон. Тиймээс тухайн салбар цэвэрлэгээ хийж Г.Батбаатарыг албан тушаалаас нь буулгасан.  БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар 2018 онд сургуулийн үйл ажиллагаанд шалгалтхийсэн бөгөөд энэ шалгалтаар Г.Батбаатарын гарын үсэгтэй баримтаар сургуулиас 2 тэрбум 320 орчим сая төгрөг сул гарсан нь тогтоогдсон. Шалгалтын дараа БСШУС-ын сайд Г.Батбаатарыг үүрэг тажлаас нь чөлөөлж, 9 акт үйлдэн, түүний улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлэх ажлыг эхлүүлжээ.  Монгол Улсын олон хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдлээ Г.Батбаатар хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд хохирлоо ч төлсөнгүй, шүүхээр гүйж, хуучин ажилдаа томилогдоно хэмээн зарга үүсгэх болсон юм. Энэ хэл ам нь одоо ч дуусаагүй явна. Уг нь хүнд ичих булчирхай гэж баймаарсан. Г.Батбаатарын АШУҮИС-д учруулсан хохирлын хамгийн том баримт бол Дижитал гэрлийн ба конфокал электрон микроскопын систем нийлүүлэх ажлынтендэрт зарцуулсан 1.9 тэрбум төгрөг. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд явагдсан тендерийг Г.Батбаатар Саммасаммади компанитай үгсэн хуйвалдаж, төрийн мөнгийг “тоносон” үйлдэл болсон юм.  Тус тендерт тухайн үеийн Боловсролын яамны өндөр албан тушаалтны ах дүүсийн компанийг шалгаруулсан ноцтой асуудал яригддаг.

1.9 тэрбумын өртөгтэй тоног төхөөрөмжийг АШУҮИС одоо болтол ашиглаж чадаагүй байна.   Энэ үхмэл хөрөнгө сургуулийн зоорийн талбайд хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийн дунд байгаа АШУҮИС-д нэн чухал хэрэгтэй конфокаль ба электрон микроскопууд ашиглах ямар ч боломжгүй болчихсонд сургуулийн багш, оюутнууд хамгийн ихээр харамсаж буй аж. Ийнхүү бүхэл бүтэн улсын сургуулийн ирээдүйг бараг залгичихаад цадахгүй яваа Г.Батбаатарт хууль хэрэн үйлчилж байна гэдэг нь сонирхолтой. Мэдээж хууль хяналтаар эрт орой ч үнэн гэдэг нь тогтоогдоно. Тэр цагт Г.Батбаатар юу гэх бол. Үнэндээ энэ хүн хуулиа мэдэхгүй давраад байдаг бололтой.
 
Батбаатар цөм лаборатори байгуулах нэрийдлээр 5.2 тэрбум төгрөгийн асар өндөр үнэтэй аппарат хэрэгсэл худалдан авсан нь хөдөлшгүй үнэн. Тэрхүү аппаратууд нь анхнаасаа ажиллаж байгаагүй бөгөөд БСШУСЯ- ны ээлжит шалгалтаар илэрч Г.Батбаатарт 1.9 тэрбум төгрөгийн акт тавигдсан. ШУА-ийн эрдэмтээс бүрдсэн шинжээчид ирж мөн дүгнэлтээ тавьж эдгээр тоног төхөөрөмж нь ажиллахгүй болохыг нотолсон. Засуулж, буцаах гэхээр үйлдвэрлэгч нь туршилтаар цөөхнийг үйлдвэрлээд хаагдсан гэдэг. Тус тендерт тухайн үеийн Боловсролын яамны өндөр албан тушаалтны ах дүүсийн компанийг шалгаруулсан ноцтой асуудал яригддаг. Тендерт ялсан “Сама Самади” компани нь нэг хүний компани бөгөөд баталгаат хугацааны засвар үйлчилгээг шаардахаар зугтаж алга болж, эцэст нь сургууль 5.2 тэрбум төгрөгийн алдагдалд орж хохирсон. Энэ нь таван цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсгэжээ гэсэн үг.












Эх сурвалж: http://ublife.mn/55158.html?fbclid=IwAR1GMRxNINSRb3MGNZ1QTI3FxHn6tHhxORbwk5YrBIfEx-f26fFFXKjaJYs     
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2020-02-06 05:00:00
    Төрийн нэртэй лабораториудын дүр төрх яг дүрээрээ харагдаж байна.
  • зо 2020-02-06 04:16:04
    Дотор н ажиллаж бгаа хүмүүс н магтаад л Гадна н бгаа хүмүүс муулаад л ямар учиртай хүн бнаа.
    • ganaa 2020-02-06 13:42:18
      huuchin ajilaj baigaa ulsuud n magtaad shineer orson ulsuud hudlaa gujirdej baigaa maa unrn frr mongol ulsad 140say dollar hurungu oruulalt yponoos oruulaad...
  • irgen 2020-02-06 00:49:26
    Төрийн мөнгө завшигчдаар нөхөн төлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмний татварыг идчихээд л ажлаас халагддаж, гүзээгээ илээд хэвтдэг нь ариун явдал мөн үү?
  • irgen 2020-02-05 09:32:23
    Яг ийм зүйл бол төрийн нэртэй байгууллагын лабораториудад бүгдэд нь байгаа. Хаагуур нь АТГ яваад байгаа нь их сонирхолтой.
  • зочин  2020-02-05 07:53:16
    иймэрхүү санхүүгийн зөрчил гаргасан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан этгээдийг ажлаас халах нь ариун явдал шүү батбаатар аа
  • иргэд 2020-02-05 05:31:33
    Нэг л намын шахааны арын хаалга авилгын хэрэгсэлэл байгаа биздээ
  • Зочин 2020-02-05 04:26:16
    Угаасаа Дээд боловсролын төслийн зарцуулалтыг шалгах хэрэгтэй. Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгин газар 20 сая доллар, МУ-ын ЗГ бас 20 орчим тэрбум дол...
  • Undrakh 2020-02-05 03:55:46
    Arai ch dee iim ym hiisen bj yu dahij ajillah be mongold huuli bnuu
    • ganaa 2020-02-06 13:47:00
      iim yum hiigeegui harinch huuli biluulehgui said darga nart hariutslaga toozmoor yum aa
  • Ганаа 2020-02-05 03:52:51
    Энэ албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг өндөр болгох хэрэгтэй бн.
  • Зочин 2020-02-05 03:10:02
    зуугаад явах бишдээ, зуурдын хөрөнгө мөнгө, албан тушаалаар яах вэ Батбаатараа.
    • ganaa 2020-02-06 13:50:40
      bi bodoh doo hisen ajilaa duusgah hund bas ner tur gej baidiin luivarchdaar surguulaa udirduulahgui gesen dee yvaa shuu
  • зочин 2020-02-05 02:43:13
    ЦӨМ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛЖ, БАГШ НАР СУДАЛГААНЫ АЖЛАА ДЭЛХИЙН ТҮВШИНД ХИЙХ БОЛЛОО ГД БСАН Н МӨНГӨ УГААЛТ БОЛСОН УУ. ЯАСАН ХАРАМСМААР.
    • ganaa 2020-02-06 13:51:57
      ene akt tavigdsan tonog tuhuurumj deer n tsolmon avgai uuruu avsan geed yvaad baisan bish uu