''Аэросити'', ''Майдар'' хотыг хэрхэн байгуулах вэ
Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт хүн амын 67 хувь буюу 2,2 сая нь хот, суурин газарт амьдарч байгаа. Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1,4 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их дээд сургуулиудын дийлэнхи хэсэг нь буюу 88.5 хувь нь байршиж, түүнд нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байгаа. Иймээс нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан “Аэросити”, “Майдар” хотыг хөгжүүлэх асуудал яригдаж эхэллээ. Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн сард энэ асуудлыг хэлэлцэж чиглэл өгснөөр өнгөрсөн долоо хоногт “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. 

Тогтоолын төсөлд тусгаснаар Аэросити хот нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Тодруулбал, Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болох юм байна. 

Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн зарим их дээд сургуулийг тус хот руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. 

Тогтоолын төсөл батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тоггвортой хөгжих болон хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх боломжтой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2020-02-06 07:48:05
    Дараа нь Хархорин тэгээд баруун бүсэд Ховд хавьцаа бас нэг хот шинээр бий болгох хэрэгтэй
  • Зочин 2020-02-06 06:17:19
    "Аэросити" гэсэн нэрээ өөрчилчих, гуйя. Аятайхан монгол нэр өгөхийг хүсье. Сүүлийн үед бүх юм гадаад нэртэй боллоо...
  • Зочин 2020-02-06 03:20:35
    МАЙДАР ХОТ ЁСТОЙ ДЭМИЙ ШҮҮ ХАЖУУХАНД СЭРГЭЛЭН СУМ ЗУУНМОД ХОТ2 БАЙНА.ХОТ БОЛХООР СҮҮДТЭЙ ЮМ БАЙХГҮЙ ГАНЦ ХӨШӨӨ Л БОСЖ БАЙНАЛЭЭ ТЭРНИЙ ОРОНД ШИНЭ НИСЭХЭЭ ТҮШИГЛЭ...
  • gol ni aylal juulchilald heregtei baih c 2020-02-05 13:08:19
    Aylal juulchilald tomoohon bair ezleheer gadniihan tend ochij bairsij baihaar anhnaas ni yhaantai gazaraa olgooroi!tehdee bairsiliig ni sain har!!!!muzei ikhe c...
  • zochin 2020-02-05 10:04:19
    Уг нь баруун , зүүн бүсэд Улаанбаатарт дөхөж очихоор нэг нэг том хот байгуулах хэрэгтэй юм даа. Нийслэлдээ наалдаад хэрэггүй л баймаар юм
  • Равсал панз 2020-02-05 04:09:27
    Ээ дээ, одоо л зөв сэтгэж байна. Наад юманд итгэдэггүй хар дотортой хүмүүсийнхээ үгийг бүү тоогоорой. Урагшаа! Амжилт!
  • АЭРО СИТИ 2020-02-05 03:43:24
    АМЖИЛТ ХҮСЬЕ.
  • bolgoomjil 2020-02-05 02:34:22
    ene bol 5-r tsaxilgaan stantsyn araas orox tsaasan deerxi tosol buyu xoshgoruulalt
  • Сургууль 2020-02-05 02:31:09
    Сургууль цэцэрлэгийн газараа ахиухан авчихаарай.
  • ЗОЧИН 2020-02-05 01:44:52
    МАЙДАР ХОТОО ЖЕНКО ӨӨРӨӨ БАРИАЧЭЭ. УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГАЖ БҮХЭЛ БҮТЭН ХОТ БАРИУЛАХ НЬ АРД ТҮМЭНД БИШ БАТТУЛГАД Л АШИГТАЙ БАЙХДАА. ТЭР МӨНГӨӨРӨӨ ЭМНЭЛЭГ БАРЬ...
  • Kkkkk 2020-02-05 01:40:19
    Morin huur tower yu bolov eronhiilogchoo. Choijoogiin heden ondor baishin bolson uu
  • зочин 2020-02-05 01:24:24
    олон улсын хурдны зам гэнэ үү. 32 км тууш зам л байгаа биз дээ. Наад нэр томьёогоо зөв хэрэглэлэдээ. Хил залгаа биш л бол үхсэн ацных нь олон улсын байдгийн...
  • Бат 2020-02-05 01:11:14
    Хот барих бол хэдэн арван жилийн даараахыг харж замаа тавихсан хэдэн жилийн дараа хот 500000 хүн байх үеийнх одоо 1,2 сая болхоор аргагүй гэж ярих хэцүү
  •  2020-02-05 01:02:14
    больж үз. хойш тавь. хулгайн мөнгөөр барина гэж юү байхав. Оюу толгойн гэрээгээ л ашигтай болгож өөрчил: чадахгүй бол хааж нөөцөнд үүцэл