УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан сайдад нь хэлж, ''зөвлөх'' нь ЖДҮХС-гийнхныг дарамталсаар санхүүжилт авчээ
“ЖДҮХС-гийн санхүүжилтээр ЖДҮ-ээ хөгжүүлсэн жинхэнэ ЖДҮ-чин хэд байдаг вэ” гэж асуувал хөгийн тоо гарах биз. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн уншигч, олон нийт, та бүхэнд хүргэж байгаа цуврал мэдээллээс үүний учрыг төвөггүй олж харна.

Энэ удаад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалантай холбоотой мэдээллийг хүргэж байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нь Хан-Уул дүүргийн иргэн М.Мөнхдөлийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжүүлж байгаа “Үрийн төмсний загвар аж ахуй байгуулах”, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Буман сор” хоршооны “Хөргүүртэй агуулах”,  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын цэнгэл” хоршооны “Сайн тэжээл” гэх гурван төслийг дэмжүүлэхээр 2018 оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт албан бичгээр хандсан.

ЖДҮ-гийн асуудал 2018 оны сүүлчээр босч ирж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн нэр гарч ирэхэд тэрээр олон нийтийн сүлжээгээр “Төмсчин хүү, ЖДҮ бид гурав” нэртэй тайлбарыг бичсэн. Түүндээ “Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч Төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮХС-д өгөхөөр шийдсэнээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан. Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч дэмжигдсэнийг нь сүүлд мэдсэн. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авсан… Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар…” гээд бичсэн байдаг юм.

Тэгвэл 2018 оны дөрөвдүгээр сарын 3-16-ны хооронд ХХААХҮЯ, ЖДҮХС хавиар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн илгээсэн бичигний “залгаа” олон үйл явдал болжээ. ЖДҮ-ийн шалгарсан төслийг санхүүжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалыг гаргасан.  Түүнээс өмнөхөн гэсэн үг. Энд болсон явдлыг бичнэ. Магадгүй, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн сүүлд хийсэн тайлбараас харахад өөрөө мэдээгүй юм уу, аль эсвэл Л.Энх-Амгалан өөрөө Б.Батзориг сайдыг шахаж, нөгөө “төмсчин хүү” нь ЖДҮХС-гийнхныг дарамталсан байж мэдэхээр үйл явдлууд өрнөсөн байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн зөвлөх гэж өөрийгөө танилцуулсан М.Мөнхдөл гэгч сонгон шалгаруулалтын өмнө ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй очиж уулзжээ. УИХ-ын дэд даргын “төмсчин хүү” гээд байсан М.Мөнхдөл өөрийгөө зөвлөх нь хэмээсэн байгаа юм.

Түүнийг очихоос өмнө Б.Батзориг сайд “М.Мөнхдөл, “Буман сор хоршоо”, “Ардын цэнгэл хоршоо” гэж төслийн нэрийг хүсч буй зээлийн хэмжээтэй нь бичсэн цаасыг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт өгсөн байжээ. Уг цаасан дээр Л.Энх-Амгалан гишүүний нэрийг гараар бичсэн байв.

М.Мөнхдөл нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт нэрийн хуудсаа өгөөд “…”Буман сор хоршоо”, “Ардын цэнгэл хоршоо”-ны төслүүд зайлшгүй санхүүжилт авах ёстой шүү. Л.Энх-Амгалан дарга тойрогтоо ажиллаж байх үеэрээ дээрх хоршоонуудад санхүүжилт авч өгнө гэж амласан. Би түүний үүргийн дагуу дээрх хоёр хоршооны төслийг танайхаас өгсөн зааврын дагуу бэлтгэсэн. Энэ асуудлаар Л.Энх-Амгалан дарга намайг өөрөө биечлэн та бүхэнтэй уулз, араас нь санаа тавь гэсэн тул би ирж байна” гэсэн байна.

М.Мөнхдөлийг гарсаны дараа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Хэлтсийн даргаа дуудаж “Сайдаас УИХ-ын дэд даргын гэх гурван төслийг заавал шалгаруулаарай гэсэн. Тэдгээр төслийн нэгийнх нь эзэн М.Мөнхдөл сая ирж уулзаад явлаа. Та материалуудыг аваад үзээч” гэж үүрэг өгчээ. Уг материалуудыг шалгаж үзсэн Хэлтсийн дарга нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг дээр буцаж ирээд “М.Мөнхдөлийн төслийн материал болох юм байна. Харин хоёр хоршооны төслийн материал яагаад ч  шаардлага хангахгүй байна” гэж танилцуулжээ. Үүнийг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайд Б.Батзоригт танилцуулахад “Төслүүдийг бололцоогоороо дэмжээрэй. Бага дүнтэй юм байна. Материалуудыг нь нөхөж аваад шийдвэрлэчихвэл яасан юм бэ. Ийм юман дээр хэл ам гаргамааргүй байна” гэж хариулсан байна.

ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг өнөөх Хэлтсийн даргадаа сайдын хэлсэн чиглэлийг дамжуулаад, ингэж шалгаруулах боломж бий эсэхийг асуухад “Шинээр материал бүрдүүлсэн ч шаардлага хангахгүй. Харин М.Мөнхдөлийн төслийг л багтаая” гэсэн байна. Удалгүй төслийн шалгаруулалт болж, нөгөөх хоёр хоршооны төсөл тушаалд багтаагүй байна.

Шалгаруулалтын дараа М.Мөнхдөл ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй уулзаад “Даргын заавал санхүүжүүл гэсэн төслүүд яагаад багтсангүй вэ. Миний өөрийн төсөл шалгарч байгаа бол хоёр хоршооны төсөл яг адилхан материал юм чинь тэнцэх ёстой шүү дээ. Дарга их бухимдаж байна. Ямар нэг аргаар зохицуул” гэсэн байна. Ингэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Б.Батзориг сайдаас Л.Энх-Амгалан даргын бичиг ирсэн. Бид журмын дагуу ажиллана. Дарга чинь уурласан ч тушаал нэгэнт гарсан тул одоо ямар ч боломж байхгүй. Өөрийн чинь тушаал гарсан юм чинь хоёр хоршооны төсөл шалгаруулаагүй асуудлыг та өөрөө даргадаа хэл” гэж хэлээд явуулжээ. Гэтэл дараа нь хэд хэдэн удаа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн ажлын өрөө рүү утасдаж, бас туслахаар нь дамжуулж “Л.Энх-Амгалан дарга холбогд, ирж уулз” гэж хэлүүлжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг очиж уулзаагүй байна. Тэгж байтал 8811….. дугаараас С.Төгсбилэгийн утсанд “УИХ-ын дэд дарга ирж уулз гэхээр уулзахгүй байгаа юм байна. Гадуурхаад, үл хүндэтгээд байгаа юм уу. Одоо дарга гадаад явах гэж байгаа тул яаралтай холбогд” гээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн 8811…… дугаарыг явуулжээ. Үүнийх нь дагуу залгахад Л.Энх-Амгалан утсаа аваагүй байна.

Харин сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү “Хүн хэлээд байхад хоёрын хооронд хэдэн жижиг төслийг шийдээд өгчихгүй дээ. Одоо чи наад төслүүдийн санхүүжилтийг өөрөө шийдээд зохицуулаад өгчих” гэжээ.

Удалгүй Л.Энх-Амгалангийн “зөвлөх” М.Мөнхдөл ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг дээр нөгөө хоёр хоршооны нэрийг дахиад бариад очжээ. “Одоо энэ хоёр төслийг заавал шалгаруулаарай. Л.Энх-Амгалан дарга цаад хүмүүст нь амлачихсан юм байна” гэдгээ хэлжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Материалаа журамд нийцүүлээд, шаардлага хангах хэмжээнд бэлтгэж өгөөрэй” гээд явуулсан байна.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан сайд Б.Батзоригт өнөөх хоёр хоршооны нэрийг өгсөн байсныг сайд нь Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг хоёрыг суулгаж байгаад цаасан дээр бичүүлсэн байгаа юм.

Гэсэн хэдий ч “Буман сор хоршоо”, “Ардын цэнгэл хоршоо”-ны төслүүд дахиад шаардлага хангаагүй тул шалгараагүй байна.

Үүнээс болж ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү сайд нь бухимдаж, дээрээс нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн зөвлөх М.Мөнхдөл, “Ирж уулз” гэж загнаад байсан 8811……. дугаартай залуу зэрэг хүмүүс дарамталж гарсан байна. “Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Дэд даргыг эсэргүүцээд ямар нэг юм хийж байна гэж ойлгож болох уу”, “Ойрын хугацаанд Л.Энх-Амгалан даргатай ирж уулзаж, асуудлыг өөрөө тайлбарла” гэх зэргээр айлгаж байжээ.

Харин М.Мөнхдөл нь ХХААХҮ-ийн сайдын төсөл санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88тоот тушаал гарснаас яг сарын дараа буюу  зургадугаар сарын 14-нд 240 сая төгрөгийг Төрийн банк дахь ЖДҮХС-гийн 100900037019 тоот данснаас хувийн дансандаа шилжүүлэн авчээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЛУЙВАРЧ 2020-03-26 03:09:36
    ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЛУЙВАРЧИДВ ВЭЭЭЭЭЭЭ
  • зочин  2020-02-18 03:11:59
    энэ жунгаа талдаа байхаа одоо ахиж гарахгүй дээ бид сохор дүлий биш хөдөө л байдаг.
  • зочин 2020-02-12 02:21:06
    Энэ их хурлын дэд дарга хийж байна гээд байсан нөхөр чинь ЖДҮ ийн дэд дарга хийж хүн дарамталж явжээ гэж ойлголоо. Дахиж Монгол төр лүү бүү зүглүүл.
  • Ганболд  2020-02-10 07:17:08
    Захиалгат гэдэг нь илт. Эрэн сурвалжлагч сэтгүүлч гэж нэрээ ч тавьж чадахгүй амьтад минь Британникад орсон Энх-Амгалан чинь анхны эрэн сурвалжлагч сэтгүүлч шүү
  • zochin 2020-02-05 07:49:07
    Оросоор шүлэг бичээд байна гэж сонссон юм. Хятадаар юу ч үгүй байхаа. Орос талдаа этгээд дээ.
  • Zochin 2020-02-04 13:53:08
    ЖДҮ чин байсан гэж үү дээ итгэхгүй л байна
  • дцү 2020-02-04 13:05:16
    энэ нэг хатсан хомоол шиг энхамглан гэж хугийн луувирчин мэтийн юмнууд их хуралд байхад яаж монгол орон хугжих вээ
  • Зочин 2020-02-04 10:55:40
    Төмсчин хүү суга томорчээ
  • Zochin 2020-02-04 09:19:48
    Энэ хөвсгөлийн нөхөр чинь Тува талдаа биш үү
  • Ккк 2020-02-04 07:34:03
    Энэ баагий яг эрээний ногоо зардаг хужаа шиг Царай нь ийм юм чинь санаа брл аймшгийн байхдаа бөөлжис хүрмэр
  • зочин 2020-02-04 06:05:31
    нам дагасан бөгс долоогч л байлгүй ямар юмныхаа зөвлөх байдаг юм хар залуугаасаа бусдын тогооны хусам идэж амьдарч байгаагаа мэдэхгүй биеээ тоосон байхыг яана
  • зочин 2020-02-04 03:15:48
    Гишүүндээ хүсэлт гаргана, гишүүн биелүүлэх гэж явна. Байх л асуудал.
    • Ganga 2020-02-04 03:49:14
      Ингэж дарамталж шийдэж болдог хэрэг үү. Шаардлага хангаагүй гэж 2 ч удаа хэлэлцэж тогтоогоод байхад.
  • gan 2020-02-04 03:14:14
    Бодит зүйл болж. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа дээр нь АТГ-д бөөнөөр нь, бусдыг нь оруулаад өгчээчээ. Зориг гарга.
  •  2020-02-04 03:09:16
    76 шорондоо орж жангаа хүрт дээ. ард түмнээс өөр хүсэх зүйл үгүй.
  • ! 2020-02-04 01:21:52
    Энэ нэг юм "М-Си-Эс"-ийн Оджаргалын ачаар баяжсан, дэмжлэгээр нь гишүүн болсон, харин одоо "амтшаад" бүр пээдийжээ! Оджаргалынхаа үгэнд ч орохоо больсон бай...