Хуурамч мессеж явуулж, Г.Батхүү агсны ар гэрээс 15 сая төгрөг залилжээ

УИХ-ын гишүүн асан Г. Батхүү амь насаа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 

 Энэ талаар ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга дэд хурандаа П.Эрдэнэбилэг  “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас алдсан хэргийн хохирчийн өмгөөлөгч Ж.Батхуяг энэ сарын 22-нд мэдээлэл хийсэн. Мэдээлэл хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд задруулж, бодит бус мэдээллийг тарааж, хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Тэрээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон амь хохирогчийн шүүх шинжилгээний дүгнэлтүүд, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч мессеж зэрэг мэдээ мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн дагуу Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан зүйлээр хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Мөн хохирогчийн ар гэрийнхэнд тавдугаар сарын 23 өдөр ирсэн 13 секунтын цахим мэдээг шалгахад Г гэгч этгээд хуурамчаар зохиож, 15 сая төгрөг авсан тогтоосон. Г гэгч этгээд 269 сая төгрөгийг зургаан үйлдлээр бусдаас залилсан хэргээр шалгагдаж байгаа” гэлээ. 

 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-06 00:10:12
    Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй бузар амтан Г гэгчийг. хатуу арга хэмжээ ав
  • ? 2020-02-04 04:11:00
    Гэмт хэрэгтний нэрийг нууцалж үсгээр нэрлэж нялуурах хэрэг огт байхгүй шдээ! Нэрийг нь бүтэн хэллээ гэхэд ямар хуулийн аль заалт зөрчигдөх гээд байгаа юм бэ??
  • e 2020-02-03 15:42:26
    manai tsagdaa sain bnaa ter muu G gegch luivarching hatuu shiitgeh heregtei
  • Зочин  2020-02-03 09:14:13
    Нөгөө талаас нь ......арай нөгөө тал нь санасанаас нь том мөнгө амалсан байхыг үгүйсгэхгүй л байх.......
  • Бат 2020-02-03 09:01:11
    Мөнгө олоход учр бий энэ арай сэрүүднээ
  •  2020-02-03 05:56:41
    Г гэгч этгээдийг дэлхийгээс хөөх хэрэгтэй
  • zochin 2020-02-03 05:04:54
    Хуурмаг мэдээлэл тараасан нь зөвхөн мөнгө ч биш олон муу дагавар дагуулсныг яах юм бол. Нийгэмд их хурлын гишүүнийг харлуулсан.