ШИНЭ намын зөвлөл хуралдана
Өнөөдөр болох ШИНЭ намын зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.

Нэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, онцгой дэглэмийн үед авагдсан арга хэмжээ, тогтоогдсон зөрчлийг шийдвэрлэх болон үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаарх асуудал

Хоёр. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжууд
 
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.

Зөвлөлийн хуралдаанд:
Г.Билгүүн /Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн анрийн бичгийн дарга/
Н.Жавхлантөгс /Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/
Х.Батзул /Сангийн яамны Хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагаа, бодлогын хэлтсийн дарга/
С.Эрдэнэ /”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга/
М.Соёл /”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн ерөнхий зохицуулагч/ нар оролцоно.
 

 
Бусдад түгээх
  • gplus
Sort aborted: Server shutdown in progress