''Токио 2020'' олимпод оролцох эрхийн тэмцээнийг бусад оронд хийнэ
Олимпийн шинэ төлөөлөгч Гоку
 
Японд энэ зун болох оллимпийн үеэр барих гэнэтийн бэлгээр Драгон болл хүүхэлдэйн киноны цувралын Гоку гол нүүр царай болох гэнэ. Ингэснээр Драгон боллын Супер Саяажин олимпийн шинэ төлөөлөгчөөр нэрлэгдсэн бөгөөд “Токио 2020”-ийн зар сурталчилгаанд орж байгаа аж. Японоор аялах олимпод оролцогчид спортын энэ том баярт оролцсоноо батлахын тулд албан ёсны бүтээгдэхүүнээс худалдаж авах боломжтой. Гоку энэ олимпийн төлөөлөгч болсон нь түүний шүтэн бишрэгчдэд таалагдсан аж. Гэхдээ тэрээр ганцаараа “Токио 2020”-ийн төлөөлөгч биш. Түүнээс гадна хүүхэлдэйн киноны болон видео тоглоомын супер Марио, Соник, Оливер Атом, Шин Чан, Сайлор Мүүн, Ёкай Ватч, Луффи, Наруто нар энэ жагсаалтад оржээ.
 
Ингэснээр тэдний шүтэн бишрэгчид нь “Токио 2020”-ийн урагшаа Япон гэсэн уриатай барааг олимпийн дэлгүүрээс авах боломжтой аж.
 
“Токио 2020” эхлэхэд 116 өдөр үлдлээ
 
БНХАУ-д дэгдээд байгаа титэмт вирусын улмаас энэ оронд зохион байгуулахаар болоод байсан олон улсын тэмцээнүүдийн хугацааг хойшлуулсан байна. Мөн “Токио 2020” олимпод оролцох эрхийн төлөө шалгарах тэмцээнийг бусад оронд хийхээр болжээ. Нанжин хотод болох байсан атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ халдварт өвчний улмаас дараа жил хийхээр болгож хойшлуулсан гэж энэ спортын удирдах байгууллагаас мэдээлсэн байна. Олон улсын атлетикийн холбооноос тэмцээнийг 2021 оны гуравдугаар сарын 13 болон 15-нд хийнэ гэж мэдэгджээ. Энэшийдвэрнь 130хүний аминд хүрсэн халдварт өвчинтэй холбоотой. Мөн Нанжин хот нь халдварт өвчин анх дэгдсэн Ухань хотоос 530 км-ийн зайтай байдаг аж. Цаны олон улсын холбоо дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг “Бээжин 2022” олимпийн үеэр хийх гэж төлөвлөж байснаа цуцалжээ. Түүнээс гадна БНХАУ-д ирэх сард хийхээр төлөвлөсөн байсан “Токио 2020” олимпод оролцох эрх олгох хөлбөмбөг, сагсанбөмбөг, боксын тэмцээнийг бусад оронд хийхээр болсон байна. Олимпийг зохион байгуулагчид “Токио 2020” эхлэхэд 116 өдөр үлдээд байна. Тиймээс халдварт өвчний шууд бусаар үзүүлж болзошгүй нөлөөнөөс сэрэмжилж байгаагаа мэдэгджээ. Токио хотын захирагч Юрико Койке БНХАУ-ын 62 мужийн эрх баригчдад энэ халдварт өвчин гарсанд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Олимп 116 хоногийн дараа болно. Бидний бэлтгэл ажил хурдасч байна.Тиймээс энэ шинэ төрлийн вирусыг зогсоохыг тулд чадах бүхнээ хийх ёстой. Үгүй бол бид харамсах болно” гэв. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ. Мөн та нартай хамтран ажиллана гэж хэлсэн байна.
 
Японы уламжлалт хэлбэртэй цогцолбор барина
 
Токиогийн олимпийг зохион байгуулагчид тамирчид байрлаж, тэдэнд үйлчлэх олимпийн хотхоны үүдэнд Японы уламжлалт хэлбэртэй модон цогцолбор барина гэж мэдээлсэн байна. Өндөр биш, гаднах байдал нь анхаарал татахгүй энэ цогцолборын өргөн нь  5.300 метр квадрат аж. Харин дотроо олон өрөөтэйгөөс гадна галлерейтэй юм байна. Тамирчид, тэдний багийнхан болон сэтгүүлчдэд зориулсан цогцолборыг барихад 2400 сая иен зарцуулах юм байна. Тамирчдад зориулсан энэ үйлчилгээнд эмнэлгийн үйлчилгээ, үсчний салон, аялал жуулчлалын албан газар, хэвлэлийнхэнд зориулсан газар, хэвлэлийн хурал хийх өрөөг барих аж. Японы түүхэн барилгын зургаар шал, хана, багана, дам нурууг хийхэд 60 мужийг нь билэгдсэн хуш, агар, шинэс модыг ашиглана. Харин олимпийн дараа Токио хотын захиргаа модыг нь банк, олон нийтийн барилга барихад хэрэглэх гэнэ.
 
Бамбарыг устөрөгчөөр асаана
 
Фукушима мужаас эхэлж Токиод нээлтийн өдөр нь аваачих олимпийн бамбарыг асаахад устөрөгчийг ашиглана гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ. Энэ нь байгаль орчинд ээлтэй, нөхөрсөг “Токио 2020” олимп болгож тэмдэглэх зорилгоор хэрэгжүүлэх арга аж. Учир нь зохион байгуулагчид нь олимпийн үеэр ялгарсан нүүрстөрөгчийг олж авахыг зорьжээ. Ингэснээр Япон байгаль орчны тухай ойлголтыг бий болгохын тулд олимпийг ашиглана гэв, Мөн Токио 2020 олимпод бэлдэх үеэр эрчим хүчээ тогтмол хэмнэх талаар сурталчлах, нүүрстөрөгчийн саармагтай нийгмийн н ө х ө н сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжихийг зорьж байна гэж ярьжээ. Зургадугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх олимпийн үеэр нүүрстөрөгчөөр ажйлладаг 500 г тээврийн хэрэгслийг ашиглах юм байна. Түүнээс гадна энэ спорт арга хэмжээний үеэр байгаль орчинд үзүүлэх нөлөөг буруулахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд картон ор, цахилгаан хэрэгслээс гаргаж авсан металаар хийсэн медаль, хөнгөн цагааны үлдэгдлээр хийсэн бамбар оржээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.