Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ирэх гуравдугаар 2-ыг хүртэл Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэрийг гаргалаа.
Мөн урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ ирэх хоёрдугаар сарын 6-хүртэл нэвтрүүлэх бол ирэх гуравдугаар сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлэх юм.
Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.