
“Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай бичлэгийг энэ сарын 24-нд өөрийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан. Уг бичлэгт ойн модыг хууль бусаар хөрөөдсөн гэх иргэдийг ургаа модоор зодож буй үйл явц бичигдсэн байв. Тэгвэл энэхүү бичлэгт зураг, дүрс нь багтсан иргэн амиа хорложээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Фэйсбүүкт бичлэг нь цацагдсан иргэн амиа хорлосон байдалтай олдсон нь үнэн. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.
О.ОНОН