Н.Номтойбаярын хувь заяаг хууль шүүхийнхэн шийднэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ сарын 16-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу  асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байв. Гэвч парламент хугацаа сунгаад ч юмуу хууль зөрчөөд ч юмуу асуудлыг 14 хоногийн дараа шийдвэрлэв. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн хуралдааны үеэр намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд явахыг санал болгосон тухай эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхийг дэмжиж, байнгын хороод дэмжсэнгүй. 

Харин өчигдөр үдээс өмнө чуулганы хуралдаанаар уг асуудлыг хаалттай хэлэлцээд нууц санал хураалт явуулж, УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн ч уг саналыг баталгаажуулах тогтоолын төслийг илээр батлахад гишүүд дэмжсэнгүй. Улмаар чуулганы хуралдаан түр завсарлах үеэр Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэхээ мэдэгдлээ. Хаалттай хаалганы цаана түүнийг парламентаас түр явуулах шийдвэр гарч байгаатай зэрэгцэн өөрөө хүсэлтээ өгч байгаа үйл явц болж өнгөрөв. 

Харин удалгүй чуулган цаг сунган хуралдаж, чуулганы үдээс хойших хуралдаанаар унагасан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг баталгаажуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дахин босгож дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхийг түр түдгэлзүүлэв. Түдгэлзүүлсэн тул чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авах боломжгүй болж таарч байгаа юм дагуу даа.  

Ийнхүү муухан найруулсан драм Төрийн ордонд тоглогдож дууслаа. Чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Н.Номтойбаярыг түдгэлзүүлсэн парламентын жүжиг төгссөн гэсэн үг. 

Харин одоо Н.Номтойбаярын ирээдүй хэрхэхийг хууль хяналтынхан шийднэ.  Одоогоор Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Үүнийг зөвхөн шүүх тогтооно” гэдгийг Ерөнхий прокурор мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр бүрэн эрхгүй болсон Н.Номтойбаяр жирийн иргэний хувиар шалгуулна. Түүний хувь заяаг хууль шүүхийнхэн шийднэ гэсэн үг. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Туяа  2020-02-28 16:41:16
    Номт Батхүү агсаныг алаагүй байхөө итгэж байна
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-02 00:45:16
    Төрөөс төрсөн тербумтан биш энэ хүнд төрөөс хулгай хийх шаардлаггүй хулгай хийгээгүй зүгээр төр ямар бохирдсоны тэмдэг
    162.158.90.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Лорд 2020-02-01 11:33:13
    Номтойбаяр аягүй бол Г.Батхүү агсныг алсан даа.Сайн шүүгээд хатуухан шийтгээд зохих ялыг нь оноох ёстой.Монголын шүүх худалдагдчих болов уу яах бол!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2020-02-01 07:11:59
    Хүн амины хэрэг хийгээгүй бол Номтойбаярыг хамгаалах хэрэгтэй. Бусад тэр ёс журам энэ тэрээ бол яршиг л байна. Хэн ёс журамтай байгаа юм?
    172.69.134.48
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-01 00:33:11
    шүүгчид алт мөнгөөр хучигдаж уул овоо шиг олз олждээ.Сонгуульд хуваалцахын байгаа биз.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-01-31 20:29:06
    Хэдэн шүүгч долларын саятан боллоо доо.
    172.69.69.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Ах 2020-01-31 11:48:47
    Онц ноцтой гэмт хэрэгтэн шорондоо
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-31 09:59:57
    Шүүсэн шүүгч хахаж үхэх юм байна.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-31 09:07:42
    Авилгалд идэгдсэн Шүүх нээрээ мөн Шийднэ дээ,
    162.158.90.141
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-01-31 07:54:59
    худалдагдсан шүүхэд иргэд итгэхгүй байна. эрлэгт илгээж шүүлгэвэл таарна
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-31 05:23:17
    МАН сонгуулиа бодсон байх хурдан шийдвэр гаргавал илүү үр дүн гарах байсан Суудлын тоо 5 дээр нэмэгдэхгүй байх Итгэл баян, Буян чавгац, шөлний төлөг
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-31 04:53:56
    Зөв бодолтой, өндөр боловсролтой залуу санагдсан ш дэ. Зөвхөн өөрийгөө бодвол энэ заваан газраас бүүр холдоод орхиод явмаар... Бас мундаг тэмцэгч юмаа
    162.158.91.170
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin  2020-02-05 05:59:08
      Harin tiin bi huvidaa hundelsen!
      172.69.45.141
      Мэдэгдсэн Хариулах
      • Zochin  2020-02-05 06:01:57
        Huchtei baigaarai nomtoo
        172.69.45.133
        Мэдэгдсэн Хариулах
    • хытфр 2020-02-01 07:11:24
      чи ю сонсож мэдээлэ авч байдаг мал вэ энэ хун чинэ гэмт хэрэгтэн хун алгаг луувирчин шуудээ
      162.158.91.20
      Мэдэгдсэн Хариулах
    • ролрлоыб 2020-01-31 13:56:53
      тийм гэж үү, мөнгөтэй л бол болох, болохгүй бүх зүйлийг болгож, хууль зөрчиж болдог гэдгийг л нийгэмд харуулсан юм шиг ээ
      162.158.90.99
      Мэдэгдсэн Хариулах
    • Ganga 2020-01-31 07:21:02
      Мөнгөөр түрий барьж аархсан ёс суртхуунгүй хүн төр түшилцэх эрхгүй л дээ.
      172.69.45.135
      Мэдэгдсэн Хариулах