Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ
Энэ сарын 30-ны өдөр болсон чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ.

Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх асуудлын дараалалд орсон дараагийн асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг батлах санал хураалт олонхын санал авч чадалгүй унасан тул уг санал хураалтыг хүчингүй болсонд тооцох горимын санал гаргасан нь дэмжигдлээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь буюу 88.1 хувь нь дэмжив. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санал 2020-01-31 04:19:27
    Эрх баригч МАН-ийн ИХ хурал ШИВШИГ. Номтыг түдгэлзүүлнэ гэж нууц санал хурааж шийдчихээд тогтоолоо батлаж чадахгүй уначихаар нь сандрахдаа завсарлага аваад,.. ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Санал 2020-01-31 04:22:19
      завсарлаж орж ирээд түрүүнд хэлэлцээд тогтоол батлах санал хураалтаа ГОРИМЫН САНАЛ гаргаж хүчингүй болгоод дахин санал хурааж тогтоолоо баталдаг. Ийм Их хурал ...
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-31 01:27:34
    УИХ аар тоглож чаддаг хоншоортой эр байна шүү. Чадаж байгаа юманд арга алга.НЯМКА г танай гадаа байдаг уяатай гөлөг болгохыг харлаа. Чоно чауга алдана гэж энэ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!! 2020-01-31 01:10:02
    Strategiin Orduudiig ymar zamaar henees ymar hahuuli ogch hezee awsan Ter Mongoliin ard tumnii 36 Uul uurhain Lizenziig odoo OG oo darui ! Ard Tumen uurtai b na...
    162.158.89.250
    Мэдэгдсэн Хариулах