.jpg)
Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Маш нууцын зэрэглэлтэй, хаалттай уг шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцлоо.
Сануулахад, 2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 2018 оноос Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг.
О.ОНОН