Ахлах ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарь
Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле хичээлүүд явагдана. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ.

Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина. 

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

• Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. 

• Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд багш, ажилчдад үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил тооцож олгоно. Багш, ажилтан албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлаа бүтэн авах тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаа тооцуулж, үнэлүүлнэ. Мөн ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасан багш нарт боломж нь хууль, дүрэм, журмын дагуу нээлттэй байгаа.



















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.