Уханиас Их Британи, Австрали улсууд өнөөдөр иргэдээ татан авна
БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна.

Одоогоор манай улсын иргэдийг буцаах талаар ямар нэг шийд гаргаагүй байгаа. Харин өчигдрийн байдлаар Япон  206, АНУ 240 иргэнээ аваад байгаа бол өнөөдөр Их Британи, Австрали улс иргэдээ авахаар төлөвлөжээ.

Иргэдээ татан авч байгаа эдгээр орнууд тэдгээр иргэдийг нутагтаа 10-14 хүртэл хоног хөл хорионд байлгаж, хяналт тавина гэж мэдэгдэж байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-30 13:18:15
    Яг л журмын дагуу хөл хорионд 14 хоног хяна. Ямар ч ар өврийн хаалга байхгүй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэржээ 2020-01-30 05:01:01
    Японы засгийн газар өчигдөр 200 гаруй иргэнээ өвчний голомтоос гаргаж эх орондоо буцаан ирүүллээ.
    162.158.7.134
    Мэдэгдсэн Хариулах