МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа гарсанд тооцох шийдвэр гаргасан байна.
Хяналтын хороо Н.Номтойбаярыг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, удаа дараа зодоон цохион хийсэн асуудалд холбогдож намын нэр хүндийг унагасан учраас хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ. Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал УИХ-ын түвшинд яригдаж байх энэ үед МАН ийнхүү түүнийг намаасаа “хөөлөө”. Түүнийг УИХ-ын гишүүнээр үлдээх эсэх асуудлыг энэ долоо хоног УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
О.ОНОН