Засгийн газрын ням гарагийн хуралдаанаар их дээд сургууль, коллежийн ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан улсын томоохон их сургуулиуд оюутнуудыг байраа суллаж өгөх шийдвэр гаргаж, оюутнуудыг “хөөж” эхэлжээ. Энэ шийдвэрийг ОБЕГ, БСШУСЯ, нийслэлийн холбогдох газрууд гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Оюутны байранд оюутнууд тодорхой хэмжээний төлбөр төлж амьдардаг. Гэтэл идэр есийн хүйтэнд байраа чөлөөлж өг гэх харгис шийдвэрийг холбогдох албаныхан гаргасан байх юм.
Их дээд сургуулиудад эх орны өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд их сургуульд суралцаж буй. Эдгээр дотор нутаг буцах зардалтай зардалгүй, хотод байх хойшлуулшгүй ажилтай гээд тоо томшгүй шалтгаан бий. Оюутан ч бас хүн. Гэтэл шууд чөлөөл, гар гэхээр орох оронгүй оюутнууд хаачих вэ, шийдвэр гаргагчид аа.
О.ОНОН