Коронавирусийн халдвар дэлхий нийтийг айдаст автуулж байна. Өмнөд хөршийн Ухань хотоос эхлэн тархсан уг вирусээр өчигдөр өдрийн 10.00 цагийн дэлхий дахинаа 4474 хүн өвчилж, 106 хүн нас барж, 5796 хүн халдвар аваад байна.
Манай улсад энэ өвчний тохиолдолд бүртгэгдээгүй байна. Гэвч өчигдөр Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэл иргэдийг айдаст автуулав. Тодруулбал, Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Нислэгийн хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Очсон өдрийнхөө шөнөөс халуурч эхэлсэн байна. Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдаж байгаад энэ сарын 25-нд шинэ коронавирусийн халдвар илэрсэн нь лобарторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тус иргэн 34 настай, эрэгтэй” хэмээн мэдэгдсэн.
Харин энэ мэдээллийг хийснээс хоёр цаг орчмын дараа Эрүүл мэндийн яамнаас дээрх мэдээллээ үгүйсгэсэн юм. Бүх л бүтэн улсын Эрүүл мэндийн яам нь судалгаа тооцоогүй ажиллаж олон нийтийг айдаст автуулав. Өмнөх мэдээллээ няцаахдаа ЭМЯ “Халдвартай хүнтэй онгоцонд нисэж очсон тухайн иргэний шинжилгээ өгсөн үйл явцыг халдвар авсан гэж андуурсан” хэмээн мэдэгдэв. Харамсалтай биз. Энэ зуур олон нийт албаны мэдээлэл итгэн, айдаст авчихаад байв. Мэдээж Монгол хүнээс аймшигт тахлын вирус илрээгүй нь сайн хэрэг. Гэхдээ түрүүлж мэдээлэх “дон”-гоос үүдэн иргэдийг айдас түгшүүрт автуулсан хариуцлагаа ЭМЯ хүлээх ёстой.
Ядаж л ЭМЯ энэ сард Улаанбаатараас Гуанжу чиглэлд нислэг үйлдсэн байсан уу гэдгийг тодруулж болох байв. Энэ сард энэ чиглэлд нислэг үйлдээгүй. Мөн Австрали улсын аль ч мэдээллийн хэрэгслээс сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой. Өчигдөр өдрийн байдлаар тус улсад Корона вирусээр өвчилсөн 5 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Хамгийн сүүлийн өвчтөн нь 21 настай, эмэгтэй, БНХАУ иргэн. Тэнд ямар ч Монгол хүн өвчлөөгүй тусгаарлагдаагүй. Гэтэл манай улсын ЭМЯ-ныхан бараг зохиол шахуу юм бичиж, олон нийтэд мэдээлсэн. Тун харамсалтай. Харин дараа нь энэ мэдээллээ үгүйсгэхдээ ард түмнээ айдаст автуулсан байдлаасаа ичиж, зовсонгүй, уучлалт ч гуйсангүй.

О.ОНОН