МУ-ын иргэн Австралид коронавирусийн халдвар авсан тухай мэдээллээ ЭМЯ үгүйсгэв
Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Тэгвэл дөнгөж сая энэ мэдээллээ үгүйсгэв.

Тодруулбал, энэ нэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн хэмээн өнөөдөр өдөр мэдэгдсэн. Тэгвэл ЭМЯ энэ мэдээллээ үгүйсгэлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Цогтбаатар “Бид мэдээллээ нягталлаа. Гэтэл тухайн иргэн нь БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод очсон. Ингэхдээ халдвар авсан хүнтэй онгоцонд хамт нисэж очсон байна гэдгийг Австралийн Эрүүл мэндийн газраас бидэнд утас мэйл хаягаар хариу ирүүллээ. Тухайн иргэн буцаад эх орондоо ирсэн” хэмээн мэдэгдлээ. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-29 00:57:01
    Ямар ч чадваргүй хариуцлаггүй хүмүүс төрд гараад ард түмнээ үймүүлж байгаа нөхөрөө халаач өмнөөс н ичиж бна.Маш том алдаа шүү .торгоод ажлаас н хал худлаа мэдээ...
  • Зочин 2020-01-28 23:28:57
    Хатгаа ханиад+Судлагдаагүй коронавирус=!!!!!! Ард түмэндээ халуурвал түргэн дууд эмчид үзүүл цаг битгий алд гээд хэлээд сууж бай, яамны мангуунуудаа
  • Зочин 2020-01-28 22:08:42
    Энэ цар тахалтай холбоотой худал мэдээ тараавал яана, яана гэлээ. Одоо яамныхан татвар төлөгчдийн мөнгөөр торгуулах уу? Өөрсдийнхөө цалингаар торгуулах уу?
  • Батсайхан 2020-01-28 13:46:37
    Энэ хариуцлагатай албанд ийм чадвар мөхөс, үлбэгэр, мэдрэмжгүй хүн ажиллуулж болохгүй. Нийгмийн сэтгэл зүйгээр тохуурхаж байгаа ч юм шиг.
  • зочин 2020-01-28 09:35:59
    Яамныхан корона тусаад буруу мэдээлэл өгөөд байна уу, битгий иргэдээр тоглоом хийгээд байгаарай
  • иргэн 2020-01-28 08:29:51
    энэ евлийн ендер халуурдаг ханиад гэмтэйдээ монголчууд хэдэн малынхаа буянд чанартай хоолтой тулдаа л тэсч гарч байгаа байх далайн амьтад иддэг усан идэштнээс е...