
.jpg)
Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагч ахмад настнууддаа “Хотол төгс” хэмээх төмөр Хулгана жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аян зарлалаа.
Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аяны хүрээнд Төрийн банкны Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар нэгж бүрээс хамгийн өндөр настай нэг ахмадыг сонгон нийт 500 өндөр настанд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн Төрийн банкны тэтгэвэрийн картын харилцагчдаас 31 ахмадыг азтанаар тодруулан 500,000 төгрөгийн урамшуулал олгох юм.
Энэхүү аяны азтан болох шаардлага нь:
- Төрийн банкны тэтгэвэрийн карттай харилцагч байх, тус картаараа нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх
- Төрийн банканд шинээр тэтгэвэр авагч болж, тэтгэвэрийн карт захиалан тухайн картыг ашиглан нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх;
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас
болон 1800-1881 дугаараас лавлана уу.
болон 1800-1881 дугаараас лавлана уу.