Д.Аюуш: Ариг банкинд засаглалын хямрал үүссэн
Ариг банкны зохистой засаглал алдагдсантай холбогдуулан Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюушаас зарим зүйлийг тодруулав.

-Ариг банкинд ямар нөхцөл байдал үүссэн юм бол?

-Ариг банк Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй, төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохистой засаглал алдагдсан. Иймээс Монголбанкны ерөнхийлөгчийн энэ сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах зорилгоор Банкны тухай хуульд зааснаар нөхцөлт удирдлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Бүрэн эрхт төлөөлөгч Ариг банкны үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Өөрөөр хэлбэл, тус банкны төлбөрийн гүйлгээг зогсоосон байсныг өнөөдрөөс хэвийн болголоо. Ингэснээр Төвбанк, тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг авч буй юм.

-Нөхцөлт удирдлагын үүрэг хэдий болтол үргэлжлэх бол?

-Удирдлагын шийдвэр гаргалтын үүргийн хүрээнд гурван сарын хугацаанд үүрэг гүйцэтгэнэ. Хуулийн хүрээнд нэг жил хүртэл үүрэг гүйцэтгэх заалттай.

-Бүрэн эрхэт төлөөлөгч нь  эрх хүлээн авагчаас юугаараа ялгаатай вэ?

-Нөхцөлт удирдлага  буюу бүрэн эрхт төлөөлөгч томилж буй нь албадлагын арга хэмжээний нэг хэлбэр. Ариг банкинд засаглалын хямрал үүссэн учраас хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Шийдвэр гаргах үйл ажиллагаа явагдахгүй байсан учраас удирдлагын үүргийг Монголбанкнаас томилогдсон этгээд хэрэгжүүлэх юм. Бүрэн эрхэт төлөөлөгч банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай шийдвэрийг гаргах эрхтэй. Энэ нь банк татан буугдах үйл ажиллагаа биш. Банкны үйл ажиллагаа хэвийн. Эрх хүлээн авах төлөөлөгч нь банк татан буугдсан тохиолдолд эрхээ хэрэгжүүлдэг.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ц.Мягмарбаяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-01-28 08:34:52
    удахгүй дампуурах юм байна
    162.158.6.43
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2020-01-28 05:53:58
    Ариг банкыг татан буулгаад эрэднэбатаар хөгжлийн банкны зээлийг төлүүлээч дээ төрийн мөнгийг худлаа эргэлдүүлсэн юмнуудыг юунд даваруулна вэ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Ай даа, монголчууд!  2020-01-28 03:18:24
    Хувьцаа эзэмшигч нь ямар этгээдүүд байдаг юм бэ? 2 том хувьцаа эзэмшигч байдаг гэсэн? Тэр 2 нь хэрэлдээд байгаа юм гэсэн байхаа?
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-28 02:54:55
    энэ бас хэн гэдэг луйварчны банк вэ
    162.158.88.47
    Мэдэгдсэн Хариулах
    • хүннү 2020-01-28 04:50:37
      Эрлийн Б. Эрдэнэбатын банк
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах