Нийслэл 9 тойрог 24 мандаттай байна
Сонгуулийн тухай хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоогоо хуваарилах хуультай. Тэгвэл МАН тойрог, мандатын тоогоо хуваарилж дуусчээ. Тодруулбал, МАН орон нутагт 20 тойрог 52 мандаттай байхаар тогтсон байна. Үүнийг УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Бүлэг хуралдаад улсын хэмжээнд нийт 29 тойрог 76 мандаттай байхаар тогтлоо. Үүнээс орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Орон нутагт хоёр өөрчлөлт орсон. Нэг мандаттай тойргийг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуульд олон мандат бүхий тойрогтой байна гэж заасан байгаа. Дундговь Сүхбаатар, Булган, Говь-Алтай аймаг нэг тойрог 2 мандаттай болно. Дундговь аймаг хүн ам цөөтэй учраас Говьсүмбэр аймагтай нэгтгэж хоёр мандат олгохоор болсон.

Харин Нийслэлийн хувьд 9 тойрог 24 мандаттай байна. Үүнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр тав, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүр гурав, Налайх, Багахангай, Багануур дүүрэг хоёр мандаттай байх юм. Нэрлэсэн 9 дүүрэгт Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж байгаа. Энэ нь хүн амын тооноос хамааралтай. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 360 мянган хүн амтай, 230 гаруй мянган сонгогчтой. Энэ нь сонгуулийн сурталчилгааны цөөн хоногт бүх сонгогчдод хүрч ажиллахад хүндрэлтэй. Иймд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг нэг нь хоёр мандаттай нэг тойрог, нөгөө нь гурван мандаттай нэг тойрог байхаар хуваарилсан” гэв.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2020-02-18 11:29:50
    бөөрөө мөнгөөр зарахыг хүсч байвал энэ имэйлээр холбоо барина уу: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com үнэ: 780,000 доллар
    172.69.253.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-02-13 15:17:09
    МАН нийслэлчүүдээс айж байна. мэдээлэлд ойрхон нийслэлчүүд сонголт зөв хийдэг нүгэлтнүүд зугатаж байна улаан цайм ийм шийдвэр бүр дургуй хүргэж байна МАН сонгүй...
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-31 02:20:25
    Тойрог ба мандатын тоо малын тооноос хамаарна. Мал шиг сонголт хийж байгаа учраас МАН зөв харсан байна. Хүн шиг сонголт хийх цаг болжээ.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-29 04:07:21
    Мандатын тоо нь хүн ам, газар нутаг, дэд бүтэцтэй шууд хамаарах ёстой . АН ын алдаа завхрал, нугалааг засах ёстой
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-29 04:00:59
    yu soliorood bna. Ulaan baatart hun amiin 50% bhad arai dendnee
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2020-01-28 11:57:47
    Gobisumbert 1 toirog buhleern ogcheechee bagahangai baganuur nalaih duuregt 1,1toirog baihad.Dundgobi aimgiin boorond naachhiin,huuchin,Dornogobiin 1sum ordog b...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулгайч нар 2020-01-28 07:50:28
    Корона вирус, гурил будаа зөөж байх хооронд Хот их Хурлын гишүүдээ Хулгайд алдаж дээрэмдүүллээ. Томчуд бүлэглэн дээрэмдсэн учир олдохгүй бхаа. Ноцтой Хулгай.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН. 2020-01-28 05:45:54
    Мандатын тоо мал билчээрийн тоотой шууд пропорциональ байнаа-Made in МАН гүйцээ.Батлав.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2020-01-28 03:12:47
    Мандатын тоо нь хүн амын тоотой нь шууд пропорциональ байх ёстой!
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах