Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас барж, эмнэлэгт хөл хорио тогтоосон гэх мэдээлэл зарим сайтуудаар гарсан. Тэгвэл энэ мэдээллийг үгүйсгэлээ.
Тодруулбал С.М.Немойны нэрэмжит Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс "Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл шүү. Одоогоор манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэл түгээхдээ нягтлаж албаны баттай эх сурвалжаас авч байхыг анхааруулж байна" хэмээн мэдэгджээ.
О.ОНОН