“Таван богд” группийн охин компани ажилчдаа хууль бусаар ажлаас халсан уу

“Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч “SSM” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон тус компаниас ажлаас халагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. “SSM” ХХК нь 2014 оноос “Оюу толгой” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байна. Тус компани нь каттеринг, цэвэрлэгээ үйлчилгээ эрхэлдэг “Таван богд” группийн охин компани гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо. 

 Тэд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж буй учраас "Оюутолгой", "Таван богд" компанид шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. 

Энэ талаар “SSM” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ононхангай “Ажлын ачаалал, дарамт шахалт, ялгаварлан гадуурхах  байдал удаа дараа гарч байсан. Мөн чөлөөний амралтаа авсан хүнийг учир шалтгаан нь тодорхой бус байдлаар ажлаас нь халсан. Хоёр удаагийн үйлдлээр 20 хүнийг ажлаас халаад байна. Үүнийг “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханы томилсон хүмүүс хийсэн. Олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдыг хоморголон халж, оронд нь хамаатан саднаа ажилд авч байгаатай эвлэрэхгүй байна. Энэхүү шаардах бичгээрээ “SSM” гэрээт компанийн гэрээг цуцлахыг шаардаж, удирдагч нь ёс зүйгүй үйлдэл гаргаж хувийн эрх ашгийн төлөө хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгааг “Оюу толгой” компанид мэдэгдэж байна. Хэрэв шаардлага хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэлээ. 

 

Б.Сувдаа, А.Мягмарсүрэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.