Манай дипломатуудын авч явсан хар тамхи хэнийх вэ?
Хар тамхины том картелиудын бараа түгээдэг маршрут

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын  2019 оны тайлангаас харахад дэлхий дахинаа 300 орчим сая хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч байгаагаас насны бүтцээс нь харахад 15-64 насны хүн амын 5,5 хувь уг бодисоос хамааралтай болжээ. Энэ тоо нь 2009 оныхоос 30 хувиар өссөн байгаа аж. Дэлхийн хэмжээнд 2017 онд кокаин үйлдвэрлэл өмнөх оныхоос 25 хувиар, хураан авсан кокаины хэмжээ 13 хувиар өсч, 1.275 тоннд хүрсэн нь одоогоор хамгийн дээд хэмжээ болоод байна.

Хар тамхи дундаа цэвэр героины үйлдвэрлэлийг өнөөдөр Латин Америкийн Мексик, Колумби, Эквадор, Боливийн картелиуд атгаж байна. Эдгээр улсын хөрш болох тивийн зүүн хойд эргийн Доминикан, Пуэрто Рико, Тринадад Табаго, Суринам зэрэг улсад кокаин тарьж, героин үйлдвэрлэдэг  ч хэмжээ, далайцаараа дээрх аваргуудад дөхөхгүй бөгөөд гол нь Баруун Европ руу гарах барааны дамжлага бааз болдог. Энэ бүс нутгийн картелиудын бараа эхлээд бага оврын нисэх онгоц, усан завиар дамжин өнгөрөх улсууд руу очно. Тэндээсээ усан онгоцоор Баруун Африкийн Мавритан, Сенегал, Марокко улс руу хүрнэ. Баруун Африкт хүрсэн героин  зүүн өмнөд Ази руу усан онгоцоор явдаг бол гол хэрэглэгч болох Баруун Европын орнууд руу Баруун Африкаас шууд Баруун Европын баруун тал руу,  Зүүн Африкаас Дундад дорнодоор дамжин Европ тивийн зүүн талаас ордог. Замын урт, эрсдлээс шалтгаалан Европт зүүн талаар нь ирсэн героин баруун талаас ирснээс 1 дахин үнэтэй байдаг. Дрездений гудамжинд баруун талаас нь орж ирсэн 1 гр цэвэр героин 60 орчим  евро байдаг бол зүүн талаас нь ирсэн нь 100 байдаг гэнэ.


 Латин Америкийн орнуудаас Европ руу героин зөөдөг гол маршрут, үйлдвэрлэгч, дамжин өнгөрөгч, хүлээн авагч улсууд

Хар тамхины том картелиуд бараагаа 450 граммаар шахаж, дөрвөлжин хэвлэдэг. Үүнийгээ либра гэж нэрлэнэ. Либрагаа 150, 150-аар нь багцлаж, 70  орчим кг болгодог. Дашрамд дурдахад савлагааны энэ санааг анх Хар тамхины барон Пабло санаачилж, төхөөрөмжийг нь бүтээсэн  бөгөөд өнөөг хүртэл уламжлан хэрэглэгдэж байна. Цагдаагийн туршлагатай ажилтнууд барааны савлагааг хараад  ширхгийг нь имэрч үзээд л хаанаас гаралтайг нь шууд хэлдэг гэнэ.


Австралид 2015 оны 8 дугаар сард баригдсан 70 кг героин. Латин Америкаас гаралтай болохыг нь тогтоосон


 Словенид 2019 оны 10 дугаар сард илэрсэн 70 кг героин. Мөн Латин Америкаас гаралтай

Героин хаанаас Герман руу ордог вэ?

Герман Улс хар тамхичдын тоогоороо сүүлийн жилүүдэд Европт айрагдах болоод байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын байдлаар гэхэд 1276 хүн мансууруулах бодисын хэмжээ хэтрүүлсэн оноштой нас баржээ. Берлин хотын хүн амын 4 хувь буюу 150 мянган хүн төрөл бүрийн хар тамхи хэрэглэдэг. Эрфурт, Хемниц, Дрезден хот метамфетамины /нийлэг хар тамхи/ хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлж байна. Саарбрюккен хот Европын амфетамины нийслэл цол хүртээд байна. Герман руу героин оруулахад хаа хүрэхээс нь шалтгаалж картелууд тээвэрлэгч нарт  1 кг тутамд 6-8 мянган евро /18-24 сая төг/ төлдөг.   Герман руу героин орж ирдэг гол маршрут нь дээр өгүүлсэн Латин Америкийн картелуудын бараа Ханбург, Ротердаммаар, Афганистан, Пакистанаас гаралтай, чанар муутай героин болон бусад төрлийн мансууруулах бодис  Турк, Хорватаар дамжин орж ирдэг. Марихуан хүнд даацын, алсын тээврийн машинаар Холландаас ирдэг. Уг бараа Холландад Испани, хойд Африкийн орнуудаас ирдэг. Нийлэг хар тамхи Амсдердамаас ихэвчлэн нийлүүлэгддэг бөгөөд манай дипломатуудын саатуулагддаг, Чех-Германы хилээс Дрезден хүртэл 120 км урттай,  17 дугаар хурдны зам, Бад Готеллубагийн шалган нэвтрүүлэх цэг  нь Цагдаагийн байгууллагын байнгын  анхааралд байдаг аж. Мөн Герман-Чехийн хилийн бүс нутаг нь нийлэг хар тамхины нууц лабораториуд төвлөрсөн газар аж. Манай “нөхөд”-ийн авч явсан барааны савлагаа  нь Латин Америкийн картелуудынх болох нь илт байсан. Тэгэхээр уг героин илрэхээсээ өмнө 12 мянга гаруй км зам туулаад байжээ.



Хар тамхины мафиуд бараа хүргэж яваад “шатсан” дилерүүдээс учруулсан хохирлыг ашгийн хамт төлөхийг шаарддаг. Уг хүн хоригдож байвал шоронгийн хуяг, хоригдлуудаар дамжуулан сануулна, дарамтална. Төлөхгүй бол уг эд хөрөнгийг дээрэмдэх, ар гэрийг нь барьцаалах, амь насанд нь халдах зэргээр хүч хэрэглэдэг. Мөн шүүх хурал дээр өөрсдийг нь илчилсэн мэдүүлэг өгвөл бүр ч харгис хатуу ханддаг болох нь өмнө нь хар тамхи зөөж яваад хууль сахиулах албанд баригдсан хүмүүсийн хувь заяанаас харагддаг. Латин Америкийн картелиуд энэ тал дээр бүр ч харгис хэрцгий ханддаг.
 
Р.Цэцэгээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2020-02-20 07:16:20
    Хар тамхины сүлжээ илрүүлэх гээд явж байсан гэсэн, тусгай ажиллагааны хэрэгцээнд гэж хэдэн евро цохуулж авсан гэхээр бидний татварын мөнгөөр хар тамхи..өө.пздаа...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-31 11:31:06
    Хөөрхий зайлуул манай нөхдүүд мөнгийг төлөөд авсан байх аа . Авилга хахууль дээд цэгтээ хүр ч хууль гууль болсонг харуулж байна даа . Шунал аа гэж .
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • zail 2020-01-29 05:17:41
    ene odoo yu be? henii zahialsan reklam be? oh neeree dugaariig ni ugchihuurei sonirhoyo!!!
    162.158.91.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-28 14:39:50
    Цаадуул нь хэлүүлэлтгүй мэдэж бхад манай сод тагнуулч Монголоос гэж эх орноо нохойд барьдаг мод шиг л хаях юм.
    162.158.91.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-28 13:30:07
    elbegdorj yaj ch xubirna yu ch xuune
    162.158.74.44
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-28 05:58:52
    томчуудын л юм байж таараа түүнээс биш жараахай нар чадахгүй харин тагнуулын газрынхны хураагдсан нууц хөрөнгө биш биз дээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-01-28 05:05:15
    Elbegdorjiin hiij baigaa. ajil baihoo.Manaihan har tamhinii mafoiin suljeend surhii gunzgii orson yum baina.Elbegdorj ene suljeenii ezen baij medne.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-27 04:36:06
    Манай дипломатууд улс орноо харилцааг нь хөгжүүлж сайн тал, сайн технлолгийг нэвтрүүлэхийн оронд тэнд зүгээр жаргаж, наймаа хийж баяжихаа л боддог юм шиг
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2020-01-27 04:16:56
    ГУЦАВ АА. ТӨГСГӨЛД НЬ ЁСТОЙ БИШ ШҮҮ.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-27 03:15:57
    америкаас гаралтай хар тамхины цаад эзэн нь элбэгдорж эсвэл женко энэ хоерын л нэг байх хоеулангийнх нь байхад ч гайхаад байх юм байхгуй
    162.158.88.47
    Мэдэгдсэн Хариулах