Ахмад багш нар хөдөлмөрөө үнэлүүллээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан Боловсрол, шинжлэх ухааны яам, “Монголын Ахмад багш нарын холбоо”-той хамтран өчигдөр Төрийн ордны Их танхимд ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг зохион байгуулав.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, “Монголын Ахмад багш нарын холбоо”-ны тэргүүн Д.Амар, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав нар болон боловсролын салбарын тулгын чулууг тавилцсан 300 гаруй ахмад багш оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хүндэтгэлийн уулзалтыг нээж үг хэлэв.

Тэрээр юун түрүүн Монгол Улсын нийт багш, сурган хүмүүжүүлэгч , ахмад багш нартаа Олон улсын багш нарын болон Монголын багш нарын баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөгөөд  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос чиг үүргийн дагуу авч хэрэгжүүлж буй  зарим ажлуудаас танилцуулав.

Мөн  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  энэ үеэр  үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд суралцаж буй 700 гаруй мянган хүүхэд, 200 гаруй мянган оюутан, 50 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэрийн өмнөөс ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэн баярын мэнд дэвшүүлж байгаагаа илэрхийлээд  бурхан лугаа адил, эх орондоо хийсэн бүтээсэн арвин их бүтээлтэй  ахмад багш нарынхаа хойч үе, үргэлжлэл болж байгаа нь бидний нэр төрийн хэрэг хэмээсэн юм.

Хүндэтгэлийн уулзалтын үеэр салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарыг шагнаж урамшууллаа. Монгол Улсын Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт шагналаар ахмад багш Н.Агар, А.Чулуунбат нарыг , харин “Монголын Ахмад багш нарын холбоо”-ны дээд шагнал "Багшийн гавъяа" шагналаар ахмад багш Г.Эрдэнэбат, Г.Мандалсүрэн нарыг, “Бүтээлч багш”-аар М.Тогоохүү, Д.Цагаанхүү, С.Янжинлхам нарын  багш нарыг шагнаж урамшууллаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмээ 2014-09-28 15:55:55
    202.21....тэй санал нэг байна. Цол тэмдгийг чинь үхэхдээ дэрэн дээр залахгүй бол өөр хэрэг болж байгаа юм алга. Тэгээд ч мөнгө төлсөн хүн дуртай цол тэмдэг авч болдог болчихоод байгаа. Жишээлбэл вьетнамаас ч юмуу баян тариачин эмгэн ирээд наадамд түрүүлж
    203.194.116.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-28 03:38:11
    Арга ядсан юм хийхээ болиочээ хийдэг юмаа хийсэн хүмүүст өгсөн шиг өгөөсэй ахмад багш нар чинь гэр оронгүй байрны зээлэнд үхэх нас чинь дөхсөн гээд өгөхгүй арай дэндүү бна 45 нас өнгөрсөн гээд зээл өгөхгүй байгаад маш их харамсаж бна шүү 30-40 жил ажиллас
    202.21.106.170
    Мэдэгдсэн Хариулах