Хэрэв танд 2010 он болон түүнээс хойш төрсөн хүүхэд байдаг бол та Альфа үеийн иргэнтэй нүүр тулжээ. Альфа үеийн тухай ойлголтыг 2005 онд Австралийн нийгэм судлаач Марк Маккриндл болон түүний судалгааны багийнхан танилцуулсан юм. Тэрээр “Энэ үеийн хүүхдүүд олон удаа нүүж, олон удаа карьераа сольж, захын хороолол, алслагдмал газарт бус зөвхөн хотод амьдарна” гэсэн юм. 2010 онд дэлхий нийт iPad-тай танилцаж, инстаграмм бий болсноор энэ үеийн хүүхдүүд багаасаа дэлгэцтэй харилцаж үүгээрээ боловсрол, зугаа цэнгэл, мэдээ мэдээллийг олж авч байна. Энэ үеийн иргэдийн эцэг эх байх тухай зөвлөмжийг танд хүргэж байна.
Тэдэнтэй ойлголцохыг хүсвэл технологитой ойр бай. Тэд хэдхэн үйлдэл хийгээд хүссэн мэдээллээ олж авч чадах учраас та ч бас тэдэн шиг технологийн төхөөрөмжтэй харилцаж сурах хэрэгтэй.
Хяналт тавих хэрэгтэй. Нэгэнт л тэд цахим орчны иргэн учраас тэнд юу хийж, юу үзэж, юу хийж бүтээж байгааг нь сонирхон ярилцаж байгаарай.
Тэдэнд зүрх сэтгэлтэй байхыг заагаарай. Энэ үеийн хүүхдүүд хаашаа ч явсан техник технологи, программчлагдсан зүйлстэй харилцах учир гэртээ хамт байхдаа тэдний зүрх сэтгэлтэй нь тулж ажиллах хэрэгтэй.
Сэтгэл хөдлөлийн тухай хэлж өгөөрэй. Тэдний бусадтай харилцах харилцаа нь ихэнхдээ цахим орчинд явагдах учраас бусдад энэрэнгүй хандах, туслах, тэсвэр хатуужилтай байх, сэтгэлээ удирдах аргад сургаарай.
Хатуу чанга эцэг эх байхаас татгалз. Тэднээс шаардах бус тэдний юу хийж бүтээмээр байгаа талаар ярилцаарай.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ц.Мажигсүрэн
Ц.Мажигсүрэн