
Филиппин хосууд болох Nanay, Tatay 2 нэгэн хүүг өргөж аван өсгөжээ. Өргөмөл хүү Jayvee Lazaro Badile "Nanay, Tatay 2 намайг үрчилж авсан. Nanay бол худалдагч, Tatay бол ачигч. Тэд ядуу амьдралтай хэдий ч намайг юугаар ч дутаалгүй өсгөсөн. Намайг ийм сайхан өсгөсөнд нь би үнэхээр баярлаж байна. Би тэднийг мөрөөдөж төсөөлж байснаас нь ч илүү сайхан амьдруулж, илүү ихийг тэндэндээ өгөхийг хүсэж байна" гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Мөн тэр эцэг эхдээ байшин барьж өгч хамтдаа амьдарч байгаа юм байна.










































