.jpg)
УИХ-ын дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлаж, чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авлаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм. Мөн үүний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах товтой байна. Яг одоогоор МАН-ын гишүүд бүлгийн хуралдаандаа оролцохоор хүрэлцэн ирж байгаа юм. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр зарим асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тухайлбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдсон асуудлаараа “Залуу хүн алдсан байна. Би ч бас алдаа гаргалаа, хүлцэл өчье. Тэр залуугийн ирээдүй, хөдөлмөрч ээж, тагнуулын байгууллагад хамт ажиллаж байсан аавыг нь бодсон ч гомдох зүйл байхгүй. Миний буруу байсан” гэлээ.
О.ОНОН