"Шахтёрская слава" тэмцээнээс П.Өнөрбат мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд “Шахтёрская слава” олон улсын II тэмцээн эхэллээ. Тэмцээнд Болгар, Беларусь, БНХАУ, Грек, Израиль, Итали, Казахстан, Канад, Куба, Латви, Монгол, Польш, Румын, Турк, ХБНГУ, Финланд, Франц, Швейцар, Япон зэрэг 26 гадаад орон, ОХУ-ын Буриад, Тува, Хакасс, Чувашийн бүгд найрамдах улс, Воронеж, Новосибирск, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Москва, Санкт-Петербург хотын хоёр зуу гаруй бөхчүүд оролцож байна.

Энэ тэмцээнд 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат мөнгөн медаль хүртэж өнгөрсөн жилийн хүрэл медалийн өнгийг сайжруулжээ.

Алтан медаль хүртсэн бөхчүүдэд 100, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд  60, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 30, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 30 мянган рублийн урамшуулал олгож байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Кемерово мужийн амбан захирагч Аман Тулеев, Төрийн Думын гишүүн, олимпийн гурван удаагийн аварга А.Карелин, олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиев, олимпийн гурван удаагийн аварга А.Таймазов, олимп, дэлхийн олон улдаагийн аварга ах дүү Сергей, Анатолий Белоглазов, ХХ зууны оросын шилдэг дасгалжуулагч, доктор, профессор Д.Г.Миндиашвили нар оролцжээ.

Кемерово мужид 8 мянга орчим залуучууд, хүүхдүүд 45 спортын тусгай сургууль, дугуйланд чөлөөт бөхийн спортоор хичээллэж байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.