312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгов

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2016 онд:
- 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга

- 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга

- 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ.  Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-23 01:25:22
    хөдөлмөрийн хөлсний доод хэмжээндээ хүргэж болдоггүй юмуу одоо тэтгэвэр тогтоолгох гэхээр 350000-р тогтоон гээд байх Ховд аймагт
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-23 00:23:47
    hudlaa bichihee boliochee hezee tiim iheer nemsiin bas yalgavarlan zarimiig ni iim iheer nemsen gej oilgoloo
    66.181.176.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-22 23:38:40
    8% иар тэтгэвэр нэмнэ гээд худлаа боллоо 500000 дээш авдаг 25000 гэхээр 5 % л нэмсэн байгаа биздээ
    202.9.46.233
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-22 09:13:22
    Жш: 370 мянган төгрөгний тэтгэвэртэй хүнд 31000 нэмээд 412 янга гэж дундач болно гэж ойлгоод байна.90000 нэмж байгаа юм биш байхаа
    192.82.65.232
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-22 08:34:26
    312900-409000 төгрөг болсон гэхээр 96000 шахам төгрөг нэмэгджээ Гэтэл 25000-30000 төгрөг нэмлээ гээд байх юм. Ямар хүнийх нь 90 гаран мянгаар нэмэгдчихэв ээ?
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах