Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

Батлайн Чулуунхүү. 2015 онд Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.  Тав дахь жилдээ тус улсад Элчин сайдаар ажиллаж байна.  Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан  Харин 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн.  Тэгэхээр хуучин болон шинэ хуулийн заалтаар Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд  Б.Чулуунхүүгийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусгавар болсон гэсэн үг.

Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмнө нь мэдэгдэж байсан ч түүний оронд явах Элчин сайдын асуудал шийдэгдээгүй учраас хойшилсоор ирсэн.  Тухайлбал, Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр яригдаж байгаа.   Засгийн газар, парламентын түвшинд дэмжлэг авсан ч Ерөнхийлөгч дээр очоод “гацсан” тал бий.  Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь  дууссан учраас  Элчин сайд Б.Чулуунхүү татагдах нь тодорхой.  Харин Н.Анхбаярыг явуулах уу, ГХЯ-наас өөр нэр оруулж ирэх үү гэдэг нь  удахгүй яригдана.

Тэгвэл  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүү болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын Сиднейн казинод байгаа зураг олон нийтийн анхаарлыг татсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлалын үеэр гарсан дээрх дуулиан намжих шинжгүй байна.  Тэнд байсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,  Д.Эрдэнэбат нар яарч, сандран тайлбар хийж, казино тоглоогүй, судалсан хэмээж байгаа.  Мөн тэдний тайлбарт  “Айлчлалын хөтөлбөрийн дагуу  Элчин сайд Б.Чулуунхүүг дагаж, казинод орсон” гэх үг ч хавчуулагдсан байв.

Түүнчлэн ЕТГ-ын дарга З.Энхболдын тайлбар анхаарал татаж байв.  Тэрээр “Төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Түүний дагуу хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой.  МАН-ын УИХ, Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя” гэсэн байдаг. 

Тэнд хоёр гишүүнтэй хамт Элчин сайд Б.Чулуунхүү байсан.  Гэтэл ЕТГ-ын дарга  З.Энхболд зөвхөн гишүүд  дээр акцент өгч байгаа нь сонин байв.  Аливаа оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд ёс зүйн алдаа гаргавал хариуцлага  тооцох, эгүүлэн татах эрх нь  Ерөнхийлөгчид байдаг.  Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг парламент хариуцдаг.  Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын мэдэгдэл нь өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах гэдэгтэй л адил зүйл болсон.

Гишүүдийг казино­дуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ.  2015 онд  З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед тус улсад томилогдсон, одоогоор бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдгийг дахин тодруулъя.  2018 оны  арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнд Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цол олгосон байдаг.   Б.Чулуунхүү 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1996 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1999 онд Шинэ Зеландын Виктория Их сургууль, 2007 онд Австрали улсын Флиндэрсийн их сургуулийг төгсчээ. 

Улмаар 1996-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНТУ-д суугаа ЭСЯ-нд атташе, III нарийн бичгийн дарга, 2003-2010 онд ГХЯ-нд нарийн бичгийн дарга, 2010-2012 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, 2012-2014 онд Америк, Африкийн газрын захирал, 2015 оноос Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдсон байдаг.  Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр гарсан казиногийн дуулианы бас нэгэн гол баатар болох Элчин сайд Б.Чулуунхүүгийн тухай товч өгүүлэхэд ийм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чухал 2020-01-24 03:29:34
    Нээх чухал царайлчихаад
  • тогтох 2020-01-23 05:52:47
    Энхболд гишүүдэд акцент өгөөд байгаа ньӨвөрхангайн гишүүдийг унагаачихвал өөрт нь ашигтай бусуу ХҮН ЧАНАРАА ГЭЖ хүчээрээ шударгаар өрсөлдөөд ялалт байгуулчихгүй...
  • Думаа 2020-01-22 23:31:47
    Удахгүй ИХ аар энэ сэдвээр хуулийн тухай яриа үүснэ тэгээд орсон болохгүй юу бүү улс төрж
    • Иргэн 2020-01-23 03:33:48
      Энэ сайхан хөгжисөн улсаас үүнээс өөр үзүүлэх зүйл олдоогүй юм байх даа. Чулуунхүү бас УИХ-ын гишүүд гэж хэн бэ гэдэг нь харагдаж байна хөөрхий амьтад
  • Irgen 2020-01-22 22:45:35
    ' казинодуулсан ' гэжээ. Үгийн сонголт буруу байна.
  • ? 2020-01-22 15:24:43
    Чулуунхүү гэж аль нь юм бэ? Тэр захад зогсож байгаа цагаан нүүртэй хүн үү?
  • гэрч 2020-01-22 12:49:45
    Их хурлын гишүүд очихоороо дарга царайлаад очсон орныхоо элчин сайдаа дагуулаадл явдаг тэр л зарчмаараа явжээ
  • Зочин  2020-01-22 07:24:01
    Тоголсон н бж таарааш дээ.Үнэнээ хэлээч дээ.Захын хүн очоод л ёндоогоо үздэг биздээ.Хамт бөөн тагнуул явьж дээ, хөөрхий.Албан тушаалд дуртай хүмүүс бна даа.
  • иргэн 2020-01-22 05:57:03
    элчингээр томилогдох улсыг их хурлаар оруулахад очиход олигтойхон уйлчилж байгаарай гэж загнаад байдгийн учир нь энэ юм бна доо эр улс шиг тоглосноо хулээлдээ
  • Чулуунхүүгийн өмнөөс 2020-01-22 05:30:00
    Ажлаа хийж яваад л хэрэгт орчих юм байна доо. Элчин сайд хүн УИХ-ын гишүүдийг хүндэтгээгүй, бараа болоогүй гээд татагдаж явснаас дагаад явж байсан нь дээр
    • Иргэн 2020-01-23 03:38:50
      Мөн хүндэтгэвээ. Бүгд хоосон толгойтууд. Худлаа эх орон гэж цээжээ дэлдэж ард түмнээ хуурч баяжигчид. Занданшатар, Лүндээжанцан 2 насаараа ИХ-д суулаа.Бүү сонго...
  • Бат 2020-01-22 04:10:18
    Үнэхээр сонгууль дөхжээ нөгөө ардчилал эрх чөлөө хаачсан казинод тоглолгүй ороод гарахад хууль зөрчсөн үү андуураад орвол яахав бас хэрэгтэн үү
  • зочин 2020-01-22 04:02:33
    МАНАН 2 пизда манарч тоорч яваад КАЗИНОд ороод ирчлээ ухааны юм ярьж явна уу даа