Э.Буд: Энэ онд 600 гаруй хүүхэд НӨАТ-ын урамшуулал авна
НӨАТ-ын урамшууллыг хэзээ, хэрхэн олгох талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Э.Будаас тодрууллаа.
 
-Урамшуулал иргэдийн дансанд хэзээ орох вэ?

- Холбогдох журмын дагуу Татварын алба энэ сарын 15-ны дотор энэ онд буцаан олголт авах 912361 иргэний мэдээллийг Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс авч хянан шалгах ажиллагаа хийгдсэн. Энэ сарын 25-нд санхүүжилтийн саналыг Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ирэх гуравдугаар сарын 31-ний дотор шийдьэрлэснээр өнгөрсөн оны урамшууллыг олгоно.
 
-Энэ оноос эхлэн урамшууллыг улирал тутамд олгохоор болсон. Нэгдүгээр улирал дуусангуут мөнгө орох уу?

-Нэгдүгээр улирлын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар улиралд буюу зургадугаар сард багтаан олгоно. Одоо бэлтгэл ажил явагдаж байна.
 
-Урамшууллыг шилжүүлж эхлэхээс өмнө иргэдийн анхаарах ёстой зүйлс юу байгаа вэ?

-Цахим төлбөрийн баримтын системийн “Миний бүртгэл” хэсгийн данс тохируулах хэсэгт байгаа мэдээлэл буцаан олголт авах банкны мэдээлэлтэй таарч байвал шууд олгогдох болно. Одоогийн байдлаар дараах шалтгааны улмаас зарим иргэдийн буцаан олголт шууд олгогдох боломжгүй байна. Үүнд, энэ онд 14-17 насны 600 гаруй хүүхэд буцаан олголт авахаар байна. Эдгээр хүүхдүүдийн хувьд дансных нь мэдээллийг энэ сарын 22-ноос өмнө шалгаж үзээрэй. Хэрэв хүүхдийн нэр дээр бүртгэлгүй болон хамтран эзэмшдэг данс байгаа бол цахим төлбөрийн баримтын системд асран хамгаалагчийнх нь мэдээллийг энэ хугацаанд амжиж нэмж бүртгүүлснээр урамшууллаа авна.
 
Эх сурвалж:Зууны мэдээ сонин
М.Саранцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мнгл 2020-01-21 07:23:46
    хүүхэд худалдаа хийсэн гэсэ үгүү
    •  2020-01-22 08:41:41
      хулгайчуудын хүүхдүүд үл хөдлөх нэр дээрээ шилжүүлэн авч худалдаа хийсэн.