Хөдөө аж ахуйн биржийг Хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…

УИХ-д он удаан жил суусан Ч.Улаан гишүүн ХХААХҮ-ийн сайд болоод нэг жил өнгөрчээ. Энэ хооронд эхнэрийнхээ  байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан амьд малын экспорт хийж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах үйл ажиллагаа явуулах гэж байна гэж  баахан шуугиулсан.  Баримт, мэдээллүүд ч ар араасаа хөвөрсөн.  Харин сайд  өөрөө тайлбар хийгээгүй. Гэтэл саяхнаас  Хөдөө аж ахуйн биржийг эхнэрийнхээ компанийн хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах Хятадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани болгохоор санаархаж байгаа гэх мэдээлэл гарч байгаа юм.

Баримт түшихэд та бидний Монголыг хөгжүүлэх, эдийн засгийг сайжруулах нэг том боломж хэмээн харж байгаа  Хөдөө аж ахуйн бирж рүү  маань улстөрчдийн шунал аль эрт орчихжээ.  Тэр нь дээр хөндсөн БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтарсан компани байгуулах асуудал. Үүнээс үүдэн  Хөдөө аж ахуйн бирж, түүний захирал “Гаалийн” хэмээх Х.Баатартай холбоотой гомдол, шүүмжлэл өнгөрсөн намраас гарч хэл ам таталж эхэлжээ. Иймд   Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарган шалгаж, улмаар   689 тоот тогтоолыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатарт хүргүүлжээ. Түүнд ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний дагуу хариуцлага тооцох, хугацаанаас нь өмнө чөлөөлөхийг үүрэг болгожээ. Түүгээр зогсохгүй ТУЗ-ийг хуралдуулахыг удаа дараа шаардсан ч ус балгасан мэт байгаа аж. Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар арванхоёрдугаар сарын сүүлчээр хоёр дахь албан бичгийг Хөдөө аж ахуйн биржийн ТУЗ-ийн дарга Г.Сайханбаярт хүргүүлжээ. Үүнд ТУЗ-ийг хуралдуулж, хэрэгжилтийг хангах, ирцийн мэдээ, гаргасан шийдвэрийг ажлын таван өдөрт багтаан ирүүлэхийг үүрэг болгожээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ТУЗ нь хуралдаж чадаагүй аж.

Асуудлыг дарж, дарагдуулсны учрыг ухвал Ч.Улаан сайд нь Засгийн хуралдаанд Хөдөө аж ахуйн биржийг БНХАУ-ын Жунху Жунда” хэмээх компанитай нийлүүлэн хамтарсан компани байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг борлуулах онцгой эрхийг тус компанид олгох, бараа, түүхий эдийн экспортыг тус компаниар гүйцэтгүүлэх давуу эрхийг олгохоор зүтгүүлж яваа сураг дуулдав. Үүний тулд өөрийн гарын хүн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шалгалтаар тогтоогдон албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж буй Х.Баатарыг авч үлдэхээр улайрч яваа гэнэ. Энэ санаагаа гүйцэлдүүлэхээр  Хөдөө аж ахуйн биржийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас салган өөрийн яамны мэдэлд 100 хувь шилжүүлж ТУЗ-ийн  бүх гишүүнийг шинээр томилуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл ч бас гарч буй юм. Энэ талаар  өөрөөс нь тодруулахаар очиход эрхэм сайд  яамныхантайгаа ХБНГУ-ыг зорьсон сурагтай. Хөдөө аж ахуйн биржийг  Хятад компанид өгөх нь  Ч.Улаан сайдын  шунал  уу, эсвэл…гэсэн асуултад тэрээр өөрөө хариулах биз ээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • залццц 2020-03-16 10:04:05
    Сонин хөгшин баагийнууд зайлдаггүй юм уу. Ямар мундаг зайтай гэж бйах юм
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • 8очин 2020-01-23 08:36:45
    Баатар хүн чанар муутай болсон байна лээ. Арай ийм байгаагүй одоо үр хүүхдээ бодмоор юм даа. Тулж түшиж явсан сайхан хань нь бурханы орноос харж байгаа даа
    162.158.92.5
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen. 2020-01-21 11:49:53
    Avilgiin hereg uildej shuuheer yal shiitguulsen etgeediig HAA n birjiin zahirlaar ajilluulj baigaa ni huuli zorchson asuudal shuu.Ene hogshin avilga...
    66.181.190.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Д.Батмөнх 2020-01-21 10:14:45
    Баатар гэдэг авлигач, одоо дахиад шоронд суух нь дээ. Одоо орвол амьд гарахгүй гэдгээ мэддэг юм болов уу
    202.21.105.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-21 10:01:38
    У лянь сайд багадаа Зуунхараад байсан гэж унэн уу?!
    66.181.177.159
    Мэдэгдсэн Хариулах
  • фак 2020-01-21 07:53:09
    Энэ улаан баатар хоёрыын шунал өөрсдийгөө алах байхдаа. Баахан хахуул аваад шоронд орсон хулгайчийг дахиад хулгайл гээд тавиад байдаг нь юу вэ
    43.228.130.60
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-21 07:15:05
    Энэ Баатар гаальд байхдаа бас л самараад байсан одоо Монголын хөдөө аж ахуй, малчдыг самарч орхих нь ээ
    64.119.26.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-21 06:35:05
    Purevdorjiin zov bana zailuulah heregtei
    66.181.161.67
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2020-01-21 01:19:39
    unsesnii gol yildwer menejment mongol hunii gart mongol companiin medeld bh yostoi . Ter buu hel toloolon udardax zowlol bodlogo gargah heregtei
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-01-21 01:05:14
    Ч.Улааны толгойг эрт авах байсан юм. оройтоогүй байна одоо авахад ч болно
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах