УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн Австрали улсын Сидней хотын казинод тоглож буй зураг цахим орчинд тархаад байсан. Уг зурагтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар тайлбар хийсэн байна.
Д.Тогтохсүрэн: Айлчлалын хүрээнд 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах хөтөлбөр байсан. Энэ хүрээнд олон газраар явсаны нэг нь “The Star Sydney” гээд худалдааны төвийн казино байсан . Бид казиногийн үйл ажиллагааг үзэж сонирхоё, танилцая гээд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австрали улсад суугаа элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв орж сонирхож танилцсан. Ороод гарах явцад зураг авсан гэж бодож байна, казинод удаагүй сонирхоод л буцаад гарсан. Их хурлаар казиногийн тухай хууль орох гэж байгаа учраас хэдүүлээ сонирхож үзье хууль хэлэлцэхэд дөхөм ойлголттой болъё гээд ороод гарсан ийм л юм болсон.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Сидней хоттой танилцах хөтөлбөрийн дагуу явж байхдаа бид казиногоор ороод гарсан. Үүнийг үгүйсгэхгүй, бас зөвтгөхгүй миний зураг гарсан байсан мөрийтэй тоглоогүй хөтөлбөрийн хүрээнд үзэж сонирхсон л төдий. Хамт орсон гишүүдээс хэн нь ч мөрийтэй тоглоогүй. Бид цөөхөн монголчууд харь оронд явахдаа бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Үнэхээр тоглож байгаа бичлэг нь байгаа бол тодорхой харагдах байх.